Филиппиний Ерөнхийлөгч Родриго Дутерте авлига нэхсэн албан тушаалтнуудыг хөнөөлгүйгээр буудахыг зөвлөсөн талаар Manila Bulletin сонин мэдээлжээ.
“Та нар татвар хураамж төлөх, эсвэл лавлагаа тодорхойлолт авах үед албан тушаалтнууд авлига нэхвэл шууд цохиод ав. Гарт чинь зэвсэг байгаа бол буудаж ч болно. Гэхдээ алж болохгүй, учир нь шүүх хурал болоход таныг өршөөхгүй байж мэднэ” хэмээн Филиппиний ерөнхийлөгч мэдэгдсэн байна.
Түүний өгүүлснээр Филиппиний төрийн албан хаагч бүр авлигад гүн гүнзгий автсан гэнэ. Харин авлигачийг буудсан хүнийг “шоронд хорихгүй, харин биеийн шийтгэл амсуулна” хэмээн Дутерте мэдэгджээ.
Эргэн сануулахад, Родриго Дутерте ерөнхийлөгчөөр сонгогдохоосоо өмнө Давао хотын даргын алба хашдаг байсан. Тэрбээр улс орныхоо хурцадмал асуудлыг шийдвэрлэх тал дээр ширүүхэн мэдэгдэл хийдгээрээ алдартай.
2016 онд Дутерте Филиппинд хар тамхины эсрэг “хэрцгий” аян эхлүүлсэн бөгөөд энэ арга хэмжээний үеэр хар тамхины үйлдвэрлэл, хангамжтай холбоотой 5000 орчим хүн амиа алдсан гэсэн мэдээлэл бий. Дутертегийн энэ арга НҮБ-ын хүний эрхийн шинжээчдийн зүгнээс эсэргүүцэлтэй тулгарч, шүүх хурал явуулалгүйгээр сэжигтнүүдийг цаазалж байгаагаа зогсоохыг шаардаж байв.
Уншиж байна |