24 цагийн ажиллагаатай "Ухаалаг худаг" ашиглалтад оров
2019-09-13

НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Налайх дүүргийн 3 дугаар хороонд 24 цагийн ажиллагаатай "Ухаалаг худаг" ашиглалтад орлоо.

 

Улсын хэмжээнд жишиг, анхдагч гэж хэлж болохуйц тус худгийг хүлээн авах үйл ажиллагаанд нийслэлийн ЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтсийн дарга Н.Отгонбаяр, Налайх дүүргийн ЗДТГ-ын дарга Ж.Алтангэрэл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн зөвлөх Ж.Гэрэлмаа, "Чандмань Налайх" ОНӨААТҮГ-ын дарга Г.Чулуунбат нарын албаны зочид төлөөлөгчдөөс гадна тус хорооны иргэд, оршин суугчид оролцлоо.

 

 

Налайх дүүргийн 3 дугаар хорооны Замчны 25 дугаар гудамжинд баригдсан энэхүү худаг нь ухаалаг төхөөрөмжтэй, 24 цагийн үйлчилгээтэй, халуун хүйтэн устай бөгөөд олон улсын стандарт, шаардлагад нийцсэн, зэвэрдэггүй ус хадгалах савтай, халаалтын систем нь цахилгаанаар ажиллах юм.

 

Ухаалаг худаг барих ажлыг Нано-Бриллиант ХХК өнгөрсөн 06 сараас барьж гүйцэтгэн ийнхүү ашиглалтад хүлээлгэн өгч байна.

 

Дашрамд мэдээлэхэд Налайх дүүрэг нь улсын хэмжээнд Хөвсгөл аймгийн дараагаар ундны усны аюулгүй байдлын төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлж буй хоёрдахь суурин газар юм. Тус төлөвлөгөөний хүрээнд газар доорхи цэвэр усны шугам сүлжээг үе шаттайгаар полимор хоолой болгох том зорилт дэвшүүлэн хэрэгжүүлж эхэлсэн гэж Налайх дүүргийн ЗДТГ-аас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
irgen:
hudgaa yag haruulaach ene 5 hyniig harah yamarch sonirhol baihgui shdee hymyyst, ichmeer ganz hudag neechiheed 5 hyn zogsoj baidag,,,,setgyylch l hudagiig yag tailbarlaad haruulaad bichihed l boloo shyydee,,,survaljlaga umaa hiij surahgui , mongoliin udirdlaguud oorsdoo l zurgaa avahuulaad um haagaad zogsoh um
2019-09-14