Нийслэлийн “Соёлын элч”-ийг ажиллуулах журмыг баталлаа
2019-09-13

Нийслэлийн нутаг дэвсгэрт хотын соёлыг төлөвшүүлэх, иргэдийн соёлыг дээшлүүлэхээр нутгийн захиргааны байгууллагуудаас хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөр, зохион байгуулж буй үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэн ажиллах үүрэг бүхий Нийслэлийн 169 хороонд “Соёлын элч”-ийг ажиллуулах журам Нийслэлийн Засаг даргын 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн A/939 дугаар захирамжаар батлагдлаа.

 

Нийслэлийн “Соёлын элч” нь Боловсрол, соёл, урлаг, спорт, хүмүүнлэгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байсан, тухайн хорооны иргэдийн хүндлэлийг хүлээсэн, олонд танигдсан, үлгэр дуурайлал болсон 18-аас дээш насны иргэн байх бөгөөд хорооны нутаг дэвсгэрт ажиллаж, амьдарч буй иргэд, хүүхэд залуучууд олон нийтэд чиглэсэн соён гэгээрүүлэх үйл ажиллагааг зохион байгуулах сайн дурын ажилтан байх аж.

 

Батлагдсан журмын дагуу Нийслэлийн 169 хорооны “Соёлын элч”-ээр ажиллах иргэдийн сонгон шалгаруулалтыг 09,10 дугаар сард Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Нийслэлийн Соёл, урлагийн газар, Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Нийслэлийн есөн дүүргийн Засаг даргын Тамгын газраас зохион байгуулна.

 

Нийслэлийн хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин