Тайландад Бонбон дуудлагат нохой шатахуун түгээгүүрийн орчмоос төөрөөд, тэр газартаа эздээ дөрвөн жил хүлээсэн талаар Лента.ру мэдээллээ.
Орон нутгийн оршин суугчид Лео гэж дуудах болсон энэ нохой дөрвөн жилийн туршид зам даган амьдардаг байжээ. Түүнийг нутгийн эмэгтэй анзааран, хооллож эхлэсэн бөгөөд гэртээ авчирж тэжээх гэж хэдэнтээ оролдсон ч нохой эргэн зам руу буцаж, хуучин эздээ хүлээдэг байсан гэнэ.
Улмаар тайландчууд нохойг эзнээ олоход нь туслахаар шийдэн, олон нийтийн сүлжээгээр нохойны зургийг түгээжээ. Удалгүй нэгэн гэр бүл холбогдон, Лео нохойтой тун адил харагдах Бонбон нохой алга болсон тухай хуучны зарлалын хамт явуулсан байна.
Нохойн эзэн хэвлэлийнхэнд ярихдаа, дөрвөн жилийн өмнө тэд хамаатныдаа очихоор явах замдаа машиндаа бензин авах хойгуур нохой нь алга болсон гэнэ. Ингээд тэдний гэр бүлийнхэн тэр хавиар хэдэнтээ хайсан ч нохойгоо олж чадаагүй аж.
Г.Бямбасүрэн
Уншиж байна |