Өдөр унтах нь зүрхний шигдээсээр өвдөх эрсдлийг бууруулдаг 
2019-09-14

Швейцарийн Лозанна дахь их сургуулийн анагаах ухааны төвийн эрдэмтэд өмнө нь зүрх судасны ноцтой асуудалтай тулгарч байгаагүй 3.5 мянган хүнийг хамруулан, таван жилийн туршид судалгаа хийн, өдөр унтах нь хүний биед ямар нөлөөтэй болохыг судалжээ. 


Судалгаанд оролцсон хүмүүсийн зарим нь өдөр унтах зуршилтай, долоо хоногт  хоёр удаа, зарим нь өдөр бүр нэг цаг унтдаг бол нөгөө хэсэг нь өдөр огт унтдаггүй хүмүүс байсан гэнэ. 


Эрдэмтэд судалгаа хийх хугацаанд зүрх судасны ажиллагаатай холбоотой 155 төрлийн хүндрэл бүртгэгдсэн бөгөөд долоо хоногт нэгээс хоёр удаа өдөр унтдаг хүмүүс багтсан хэсэгт зүрх судасны өвчлөл бага бүртгэгдсэн гэнэ. Хорт зуршил тэр дундаа тамхи зэрэг зүрх судасны өвчлөлийг бий болгодог бусад эрсдлүүдтэй хүмүүс ч долоо хоногт хоёр удаа өдөр тогтмол унтаж хэвшсэн бол зүрх судасны өвчнөөр өвдөх нь 48 хувиар бага байгаа нь тогтоогджээ. 


Харин хачирхалтай нь долоо хоногт таваас зургаан удаа өдрийн цагаар  унтдаг хүмүүст дээрх үр дүн ажиглагдаагүй бөгөөд харин ч зарим тохиолдолд өвчлөлийн эрсдэл нэмэгдэж байсан гэнэ. Энэ нь , нойрмог байна гэдэг нь бие организмын ямар нэг ажиллагаа хэвийн явагдахгүй байгаатай холбоотой тул өдрийн цагаар унтах нь ямар ч үр дүн өгөөгүй гэж эрдэмтэд таамаглажээ. 
 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Хятадад хүмүүс нь өдөрт тогтмол унтдаг тэгээд л урт насалдаг гэсэн.Бас хаана билээ нэг улсад бүгд өдөр тогтмол унтаад урт насалдаг гээд л байсан аль үнэн юм бэ
2019-09-15
irgen:
er ni odor untah muu shdee…olon udaa sudalgaagaar ilersen
2019-09-15