Улаанбаатарт 18 хэм дулаан байна
9-14

Малчид, иргэд, тариаланчид, хадланчидад зориулсан мэдээ:

Ойрын өдрүүдэд нутгийн хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орж, сэрүүхэн байна.

 

2019 оны 09 дүгээр сарын 14-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бага зэргийн  бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи зүүн аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, төвийн аймгуудын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэн бэлчир орчим, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 6-11 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод Дарьгангын тал нутгаар 20-25 градус, бусад нутгаар 13-18 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11метр. 15-17 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин