Гадаад зах зээлээс ашиг олох оновчтой гарцыг хөгжүүлж байна
2019-09-14

Гадаадын санхүүгийн зах зээл Монголтой харьцуулахад хэдэн зуу дахин том. Энэ хэрээр ашиг олох боломж, сонголт өргөн байдаг. Гэхдээ зөв цагтаа, зөв сонголтоо, зөв аргачлалаар хийхгүй бол бүх мөнгөө ч алдах эрсдэлтэй. Тэгвэл оновчтой сонголтыг хэзээ, хаана, хэрхэн, яаж хийх вэ? Энэ талаар бид Голомт банкны ахлах дилер Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа.

 

 

Яагаад заавал гадаадын санхүүгийн зах зээлийг сонирхох ёстой вэ?

 

Трампын эхлүүлсэн гадаад худалдааны дайн олон улсын зах зээлд газрын тосны үнийг бууруулсан нь бидний хэрэглэж буй бензиний үнийг өсгөхгүй барьж байна. Харин алтны ханшийг нэг жилийн хугацаанд 25 хувиар өсгөж, Монголбанкны гадаад валютын нөөцийг зузаатгасан нь төгрөгийн ханшийг хэт савлуулахгүй байхад багагүй хувь нэмэр оруулж байна. Гадаад худалдааны дайнаас үүдэн БНХАУ-ын Ардын банк юанийн ханшийг сулруулснаар энэ онд Монголд ам.доллар чангарсан ч юанийнханш суларсан.

 

Гадаад зах зээл бидэнд шууд болон шууд бусаар нөлөөлдөг хэдэн зуу дахин том зах зээл учир түүнийг судлах, үр нөлөөг нь ашигтай байдлаар хүртэх боломжийг эрэлхийлэх нь чухал.Голомт банк нь сүүлийн жилүүдэд энэ чиглэлд анхаарал хандуулан гадаад зах зээлийг судлах шинжилгээ, судалгааны баг бүрдүүлэн ажиллаж байна.

 

Ашиг олох боломж хэр их байна вэ?

 

Гадаад зах зээлд ашиг олох боломж маш их бий. Жишээ нь, бидний сайн мэдэх Facebook компанийн хувьцааны ханш 2017 оны эхэнд 123 ам.доллар байсан бол 2017 оны эцэст 179 болж 45 хувиар өссөн байна. Эдийн засаг, улс төрийн орчин тогтвортой нөхцөлд энэ мэтчилэн хувьцаа өндөр өгөөж өгдөг. Гэхдээ нөгөө талд эрсдэл бас бий. 2018 оны эхэнд 179 байсан ханш тухайн оны эцэст 130 болж 27 хувиар буурсан. Энэ нь Трампын гадаад худалдааны дайн болон компани харилцагчдынхаа мэдээллийг алдсан, орлого, ашгийн хэмжээ нь таамагласан түвшинд хүрээгүйтэй холбоотой.

 

 

Монголчууд гадаадын санхүүгийн зах зээлд нэг үеэ бодвол их ордог болсон. Гэхдээ алдаж байгаа нь онож байгаагаасаа их байх шиг.

 

Форекс, хувьцаа, биткоин гээд зах зээлд оролцох үзэгдэл ихэссэн ч ашиг олсон кейс их цөөхөн. Гадаад зах зээлээс ашиг олох хүсэл, зорилго маань зөв боловч оновчтой гарцаа олж чадаагүйгээс алдагдалд ороод байна.

 

 

Оновчтой гарц нь юу вэ?

 

Зах зээлээс ашиг олох эсэх нь суурь ба техник шинжилгээ, арилжааны туршлага, сэтгэлзүй, цагийн менежмент гээд олон зүйлээс хамаардаг. Гадаад зах зээлд амжилт гаргахад дараах зүйлс чухал нөлөөтэй.

 

  1. Өөрийгөө хөгжүүлэх - Хувьцаанд хөрөнгө оруулахаасаа өмнө энэ сэдвээр оюундаа хөрөнгө оруулах.
  2. Мэдээлэл, судалгаатай байх - Аливаа зүйлсийг эхлүүлэхээсээ өмнө тухайн зүйлсийнхээ талаар мэдээлэл, судалгаа цуглуулж дүгнэлт гаргах.
  3. Эхлээд эрсдэл багатай замаар өндөр өгөөжолохыг хичээх - Юуны өмнө мөнгөө алдахгүй байх нь эхлэн суралцагчдад маш чухал.

 

Та бүхэн “Гибрид хадгаламж” хэмээх бүтээгдэхүүн хөгжүүлээд багагүй хугацаа өнгөрлөө. Гадаад зах зээлийн ханштай холбосон хадгаламж гэж ойлгоод байгаа.

 

Голомт банкны “Гибрид хадгаламж” нь хувьцаа, түүхий эдийн ханштай уясан хадгаламж юм. Жишээ нь, би түрүүнд Facebook-ийн ханш 2017 онд 45 хувиар өссөн талаар дурьдсан. Тухайн үед Facebook-ийн гибрид хадгаламжийг 1 жилээр “ханш өсөх” таамаглалтайгаар хийсэн харилцагч 45 хувийн хүү авах байсан гэсэн үг. Харин ханш өсөөгүй, унасан байсан бол харилцагч зөвхөн хүүгээ алдах ба анх хадгалуулсан мөнгөө алдахгүй. Харин та хувьцааг нь авчихсан байсан бол 2018 онд ханш 27 хувиар буурахад анх оруулсан мөнгөө алдана шүү дээ. Дээрээс нь аливаа шийдвэр гаргалт бүрэн мэдээлэл, чанартай судалгаанд үндэслэх учиртай. Тэрхүү мэдээлэл, судалгааг манай банкны гадаад арилжааны баг гүйцэтгэж харилцагчдад танилцуулдаг.

 

Өөр ямар санхүүгийн хэрэгслийг санал болгож байна вэ?

 

Одоогийн нөхцөл байдалд хувьцааны гибрид хадгаламжаас илүүтэй алтны гибрид хадгаламж өгөөж өндөртэй байна. Сүүлийн нэг жилийн хугацаанд ханш 25 хувиар өссөн. Манай дээр алтны гибрид хадгаламжийг 6 сарын хугацаатай хийсэн харилцагчид 18%-34%-ийн хүү авсан тохиолдлууд багагүй гарлаа. Цаашид ч алтны ханштай уясан гибрид нээх нь оновчтой гэж үзэж байна.

 

Алтны гибрид хадгаламжийн ханш цаашид хэрхэх бол?

 

Яг энэ сэдвээр Голомт банкнаас энэ сарын 16-ны Даваа гаригт 15:00 цагаас Туушин зочид буудлын Соёмбо танхимд “Global Investor – 2” арга хэмжээгзохион байгуулах гэж байна. Өнгөрсөн онд уг арга хэмжээг анх удаа зохион байгуулж олон нийтэд зах зээлийн нөхцөл байдлын талаар, гадаад зах зээлд хэрхэн хөрөнгө оруулж ашиг орлог олох туршлагын талаар мэдээллээ хуваалцсан. Энэ онд илүү өргөн цар хүрээнд буюу“Гадаад худалдааны дайны нөлөө болон алтны ханш” сэдвээр гадны зочид төлөөлөгчдийг урьж оролцуулж байна. Данийн Саксо банкны Хятадын арилжаа хариуцсан захирал Раян Вү болон Чикагогийн Мерчант Бирж Группын итгэмжлэгдсэн илтгэгч Хенри Парк нар илтгэл тавьж хөрөнгийн зах зээл сонирхогч иргэд, харилцагчдад туршлагаасаа хуваалцах юм.Арга хэмжээ маань мэдээлэл, мэдлэгээ тэлэхийг хүссэн хүн бүхэнд нээлттэй бөгөөд оролцохыг хүсвэл https://lp.golomtbank.com/global-investor-2 линкээр орж бүртгүүлэх юм.

 

Сонирхолтой сэдвээр мэдээлэл өгсөн танд баярлалаа.

Shuud.mn
Сонин хачин