Хийморийн дарцаг хатгахад сайн
2019-09-15

 

Аргын тооллын 09 дүгээр сарын 15. Билгийн тооллын Намрын тэргүүн сарын шинийн 16. Могойг хүлэгч одтой, хөхөгчин туулай өдөр.

 

Өдрийн наран 06 цаг 26 минутад мандан, 19 цаг 03 минутад жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлдийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар хагалах, ус, булгийн эх малтах, сэтгэлд сэвтэй газар очих, уул овоо тахихад муу. 

 

Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, тахиа болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. 

 

Shuud.mn
Сонин хачин