Ядуу амьдрал хүнийг хөгшрүүлдэг 
2019-09-16

 

Урт хугацаанд ядуу амьдарч байгаа хүмүүс санхүүгийн хүндрэл амсдаггүй хүмүүстэй харьцуулахад илүү хурдан хөгширдөг гэнэ. Энэ талаарх судалгаа European Journal of Ageing сэтгүүлд нийтлэгджээ. 


Тодруулбал, Копенгагенын их сургуулийн эрдэмтдийн багийн мэдэгдснээр, ядуу амьдрал хүний оюун ухааны чадвар, биеийн хүч тэр бүү хэл биенд нь үрэвслийн явц хэр хурдацтай явагдахад ч нөлөөлдөг байна. 


Судалгааны багийнхан 5.5 мянган хүнийг хамруулан, 22 жилийн туршид тэдний орлогинй талаарх мэдээллийг цуглуулан судалгаа хийжээ. Тэд жил бүрийн орлогот нь  медиан цалингаас 60 хувь бага байгаа хүмүүсийг “ядуу” гэсэн ангилалд хамаарсан байна. Медиан цалин гэдэг нь тухайн орны ажиллаж буй нийт хүмүүсийн цалингийн  жагсаалтанд дунд хэсэгт байрлах цалингийн орлогыг хэлж байгаа юм. Энэ үзүүлэлт нь дундаж цалингаас илүү бодит байдалд дөхдөг гэж үздэг учраас эрдэмтэд медиан цалинг чухалчлан үзжээ. 


Ингээд судалгааны явцад эрдэмтэд сайн дурынхныг атгах хүчний хэрэгслийг гартаа атгах, сууж босох дасгал хийх, ой ухааны хэд хэдэн дасгал зэргээс бүрдсэн тестүүдээр шалгасан байна. Судалгааны дүнгээс харахад дөрвөн жилийн туршид ядуу нөхцөлд амьдарсан хүмүүс хэвийн, хангалуун амьдралтай хүмүүстэй харьцуулахад тест гүйцэтгэл нь муу байсан гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Монголчууд хурдан хөгширч байна лээ.
2023-02-11
irgen:
odoo l medej baigaa umuu….manai mongolchuud har zaluugaaraa aimaar hogshirson baina lee….hatuu yaduu amdral, niigmiin arhidalt geh met zuilyyd nolooldog…tor ni ard tymniihee toloo yuch hiihgui, niigmee ood ni tatahgui bol udahgui duusna shyydee
2019-09-16