Бокс: ДАШТ-ий гуравдугаар тойрог эхэллээ
2019-09-16

Оросын холбооны улсын Екатеринбург хотноо эрэгтэй боксчдын дэлхийн аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээн үргэлжилж байна.

 

 

Тэмцээний 57 кг-д ОУХМ Э.Цэндбаатар өчигдөр Кыргызстан улсын боксчин М.Сейтбек Уулуг 5:0-ээр илүүрхэн ялав. Жингийнхээ гуравдугаарт эрэмбэлэгдсэн тэрээр маргааш (есдүгээр сарын 17) Унгарын боксчин Роланд Гароштой тулалдах юм. 63 кг-д жингийнхээ дөрөвдэх чансаатай ОУХМ Б.Чинзориг эхний шатанд хийлж, улмаар есдүгээр сарын 14-нд Хятадын Шань Жунийг 5:0 ялсан бол гуравдугаар тойрогт Энэтхэгийн Маниш Каушиктай мөн маргааш тоглох гэж байна.

 

69 кг-д эхний шатанд гоц мөргөсөн спортын мастер Г.Баярхүү өнөөдөр Тайванийн Пань Хун Минтэй анхны тулаанаа хийнэ. Энэ удаагийн ДАШТ-ээс “Токио-2020” олимпийн эрх олгохгүй бөгөөд манай улсаас долоон боксчин тус ДАШТ-д оролцсон. Тэднээс 52 кг-д Х.Энхмандах Казахстаны С.Бибоссиновт 2:3-аар, 75 кг-д Д.Давааням Узбекистаны Ф.Кахрамоновт 0:5-ээр, 81 кг-д Н.Шинэбаяр Узбекистаны Д.Рузметовт 0:5-аар, -91 кг-д С.Эрдэнэбаяр Словакийн Д.Михалект 1:4-өөр тус тус хожигдож тэмцээнээ өндөрлүүлжээ.

 

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин