“Мазаалайнууд”-ын 10 дахь ялалт
2019-09-16

Хөлбөмбөгийн Үндэсний "Мазала 1-р лиг"-ийн 15 дахь тойрог өчигдөр эхэлж, “Улаанбаатарын Мазаалайнууд” “Төв Буганууд” багтай өрсөлдөв.

 

 

Лигийн шилдэг багуудын нэг "Улаанбаатарын Мазаалайнууд" энэ удаа “Төв Буганууд” багийг хамгийн бага зөрүүгээр буулган авсан юм. Тоглолтын 15 дахь минутад А.Чойжамцын оруулсан ганц гоол хожилд хүрэхэд хангалттай байлаа. “Мазаалайнууд” ийнхүү зургаан тоглолт дараалан хожоод байгаа бөгөөд тэрхүү зургаан тоглолтод 22 гоолыг өрсөлдөгчийнхөө хаалганд оруулж, өөрийн хаалганд нэг ч гоол алдаагүй явна.

 

Тус лигийн тэмцээнд тоглож буй “Улаанбаатарын Мазаалайнууд” клуб лигт одоогоор 15 тоглолт хийснээс  10 тоглолтод нь хожиж, 2 тэнцэж, 3 удаа хожигдож "Мазала 1-р лиг"-ийн II байранд бичигдсэн хэвээрээ байна. Оноо тэнцүү багуудыг хоорондын тоглолтын дүнгээр эрэмбэлдэг тул “Мазаалайнууд” ийнхүү хоёрдугаар байрт бичигдсэн ажээ.

 

Дашрамд дурдахад Мазаалай клуб энэ улиралд шинэ хамтрагчид, шинэ өнгө төрхтэйгээр эргэн ирж буй. Тус багийн ерөнхий ивээн тэтгэгчээр Монгол анхны паблишинг компани болох Nepko Publishing ажиллаж байна.

 

 

Хамтран ажиллагчид:

 

Ногоон паспорт - Ногоон ирээдүйг бүтээх санаачилга

Hero Entertainment - Монголын тэргүүлэх контент үйлдвэрлэгч

Avsar ундаа - Туркийн номер нэг ундаа

Blum брэнд - Барилгын материалын дэлхийд тэргүүлэх брэнд

Meters/bonwe брэнд - Бэлэн хувцасны Азийн тэргүүлэх брэнд

 Мөн Shuud.mn сайт мэдээллийн ивээн тэтгэгчээр хамтран ажиллаж буй юм. 

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин