Гүүрэн гарцын хөдөлгөөнийг өнөөдөр нээнэ
2019-09-16

 

Олимпийн гудамжнаас Нарны зам болон төмөр зам дээгүүр Их Монгол улсын гудамж руу буух “Замын цагдаагийн газрын ойролцоо баригдах гүүрэн гарц”-ын ажил үргэлжилж байна. Гүүрэн гарцын эхний хэсгийг өнөөдөр 11.40 цагт нээнэ. Өөрөөр хэлбэл, Замын цагдаагийн газраас Хоме плаза руу чиглэсэн хоёр талын хөдөлгөөнийг нээнэ гэсэн үг юм.

 

Их Монгол улсын гудамжнаас Дунд гол, Төмөр зам, Нарны зам дээгүүр Олимпийн гудамж руу буух гүүрэн гарц баригдсанаар хөдөлгөөний аюулгүй байдал хангагдах, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах, иргэдээ ая тухтай саадгүй зорчуулах, зорчигч тээвэрлэгчдийн цаг хугацааг хэмнэх чухал ач холбогдолтой.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yunch tulguu hashaad haychihdag um be dee,,,,yamar neg asuudal bolvol gol zamaas garch ayuliin temdegee taviad zogsoh shugam eroosoo hiihgui umaa mongold zam barij baigaa kompaniud ayulguin dyrem yuch medehgui !!!
2019-09-16