Шилдгийн шилдэг "цэнхэр дуулгатнууд"-аа тодрууллаа
2019-09-16

 

Монгол Улсын Зэвсэгт хүчин хуулиар хүлээсэн үндсэн чиг үүргийнхээ хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах болон олон улсын хүмүүнлэгийн ажиллагаанд анхны энхийг сахиулагчдаа илгээн оролцуулснаас 2002 оноос хойш 15 жилийн хугацаанд 3 тивийн 10 гаруй оронд тухайлбал Конго, Баруун сахар, Ирак, Афганистан, Сьерра-Леон, Косово, Чад, Этиоп, Гүрж, Судан, Өмнөд Судан Улсуудад давхардсан тоогоор 17000 аруйоцэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж НҮБ-д цэрэг хандивлагч дэлхийн 190 гаруй орноос “Топ-20” орны нэг болсон билээ.

 

Энэхүү хугацаанд мотобуудлагын салаа хүртэлх хүч хэрэгслээс рот, батальон хүртлэх хүч хэрэгсэлтэйгээр үүрэг гүйцэтгэж, байрын хамгаалалтаас бүхэл бүтэн сектор хариуцах хэмжээнд мэргэжлийн өндөр түвшинд хүрсэн.

 

Өмнөд Судан Улсад явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд 850 гаруй алба хаагчтай цэргийн баг үүрэг гүйцэтгүүлэхээр Монгол Улсын Засгийн газрын 2011 оны 267 дугаар тогтоол, Батлан хамгаалахын сайдын 2011 оны 320 дугаар тушаалыг үндэслэн мотобуудлагын батальоныг илгээснээс хойш 8 дахь ээлжийн бүрэлдэхүүн НҮБ-ын мандатад хүлээсэн үндсэн болон бусад үүргүүдийг гүйцэтгэж байна.  Уг батальон шилдгийн шилдэг цэнхэр дуулгатан залуусаа тодрууллаа.

 

 

Үндсэн үүргээ нэр, төртэй гүйцэтгэж ажил албандаа үр дүн гарган, хөдөлмөр бүтээл, ажлын үзүүлэлтээр хамт олноо тэргүүлж, бусдыгаа хошуучлан ажилласан хуягт тээвэрлэгчийн ротын тасгийн захирагч, машины дарга, ахлах ахлагч П.Доржсүрэнг “Шилдэг энхийг сахиулагч”, байлдааны хангалтын ротын радиотелефончин, дэд ахлагч Ш.Азжаргалыг “Шилдэг эмэгтэй энхийг сахиулагч”, гуравдугаар мотобуудлагын ротын салааны захирагч, дэслэгч Г.Пүрэвсүрэнг “Оны тэргүүний офицер”, ажиллагааны ахлагч, сургагч ахлагч Ч.Чинзоригийг “Оны тэргүүний ахлагч”, гуравдугаар мотобуудлагын ротын гранатомётны туслах, ахлагч П.Энхзаяа, байлдааны хангалтын ротын гагнуурчин, дэд ахлагч Л.Бат-Эрдэнэ нарыг “Оны бүтээлч цэргийн алба хаагч”-аар, гуравдугаар мотобуудлагын ротын дэслэгч Г.Пүрэвсүрэн захирагчтай нэгдүгээр салаа “Оны тэргүүний салаа”, хангалт үйлчилгээний ротын ахлах ахлагч Б.Ганчимэг захирагчтай гал тогоо тасаг “Оны тэргүүний тасаг”-аар тус тус шалгарлаа. UNMISS ажиллагааны төв штабаас зохион байгуулсан олон улсын өдөрлөг болон “Данкон” марш, бусад тэмцээн уралдаанд тогтмол амжилт үзүүлсэн мотобуудлагын нэгдүгээр ротын буудагч, дэд ахлагч М.Уртнасан “Оны шилдэг эрэгтэй тамирчин”, нэгдүгээр мотобуудлагын ротын буудагч, дэд ахлагч Н.Ууганцэцэг “Оны шилдэг эмэгтэй тамирчин”-гаар шалгарчээ.

 

Мөн эрхэлсэн ажилдаа идэвхи зүтгэл гарган өөрийгөө дайчилж Олон улсын хүчний байгууллага болон батальоны захирагчийн нэрэмжит спорт, соёл урлагийн арга хэмжээнд удаа дараа бусдыгаа хошуулчилсан байлдааны хангалтын ротын кранчин, жолооч дэд ахлагч Г.Тулга, жолооч, дамнуургачин, дэд ахлагч О.Лхагвасүрэн, телефончин, дэд ахлагч Д.Отгонжаргал нар мотобуудлагын батальоны захирагчийн нэрэмжит шагналаар тус тус шагнуулав.

 

 

Мотобуудлагын батальоны VIII ээлжийн Төрийн цэргийн болон үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий 6 байгууллагаас 100 гаран цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ажиллагааны үүрэг гүйцэтгэлт, цэргийн сахилга батаар хамт олноо тэргүүлэн амжилт гаргасан нэгдүгээр мотобуудлагын ротын жолооч, буудагч ахлагч Ш.Сүх, буудагч, дэд ахлагч Б.Доржзовд, хуягт тээвэрлэгчийн ротын тасгийн пулемётчин, ахлагч Н.Жаргалсайхан, байлдааны хангалтын ротын дотрын эмч, ахлах дэслэгч Н.Досжан, хангалт үйлчилгээний ротын бэлтгэгч, дэд ахлагч М.Бауыржан нарыг үнэ бүхий зүйлээр тус тус шагнаж урамшууллаа.

Shuud.mn
Сонин хачин