ЭМДЕГ-ын дарга Ч.Алтанхуяг нарыг дахин хорив

Эрүүл мэндийн даатгалын сангийн чөлөөт үлдэгдлийг арилжааны банкинд байршуулахдаа хүүгийн орлогыг хувьдаа завшсан байж болзошгүй хэргээр Эрүүл мэндийн даатгалын газрын дарга Ч.Алтанхуяг нарыг шалгаж буй тухай өмнө нь мэдээлсэн.
Түүнд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс тогтоогоод байсан цагдан хоригдох шийдвэрийг гурав хоногийн өмнө өөрчилж Монгол Улсын хилээр гарахгүй байх хязгаарлалт тогтоож, тодорхой хүмүүстэй уулзахгүй байх таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлээд байсан.
Тэгвэл Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэлийн прокурорын газраас гаргасан гомдлыг үндэслэн Алтанхуяг, Баярхүү нарыг 30 хоногийн хугацаагаар цагдан хорьсон байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ