ОХУ: Ажлын дөрвөн өдрийг турших асуудлыг хэлэлцэнэ 
2019-09-16

Оросын Хөдөлмөрийн яам үйлдвэрлэлийн бүтээмж дээшлүүлэх үндэсний төсөлд багтсан байгууллагууд дээр ажлын дөрвөн өдрийг туршилтын журмаар нэвтрүүлэх асуудлыг энэ долоо хоногт хэлэлцэхээр болжээ. 


Тэдгээрийн дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан техникийн чиглэлийн компаниуд багтаж байгаа талаар Оросын Эдийн засгийн хөгжлийн дэд сайд Петр Засельский мэдэгдсэн байна. 


“Байгууллагууд дээр ажилтнууд ажлын цагийн 30-40 хувийг дэмий өнгөрүүлдэг. Бид ажлын өдрийг багасгахдаа биш харин ажлын өдрийг үр бүтээмжтэй болгохыг зорьж байгаа“ хэмээн дэд сайд өгүүлжээ. 


Тэрбээр ажлын өдрийг дөрвөн өдөртэй болгож шилжүүлэх талаар одоогоор тухайлсан саналууд гараагүй, харин олон компаниуд дээр туршсаны дараа энэ системийг туршилтын журмаар нэвтрүүлэх гэнэ. 


Ажлын долоо хоногийг багасган ганцхан газар турших нь үр дүнгээ өгөхгүй тул энэ асуудлыг шийдвэрлэхэд чанартай судалгааны статистик шаардлагатай хэмээн Засельский өгүүлжээ. 


Харин “Деловая Россия”-ийн дэд ерөнхийлөгч Николай Остарков  чухамхүү төрийн байгууллагуудад хөдөлмөрийн зохион байгуулалтын явц үр дүнгүй байдаг тул эдгээр байгууллагууд дээр турших нь үр дүнтэй гэж үзсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
zochin:
Ene orosuud galzuurchee.
2019-09-17
Oros mongol 2 arhidah odor n ihseh tusmaa,amidral n yaduurch doroitdog iher uls.
2019-09-16