Замын цагдаагийн уулзварын түгжрэлийг 30 хувь бууруулах ГҮҮР нээгдлээ
2019-09-16

Замын цагдаагийн гүүрэн гарцын үндсэн гүүрийн хөдөлгөөнийг өнөөдөр нээж байна. Нээлтийн арга хэмжээнд Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгалан, БНХАУ-ын Элчин сайд Шин Хаймин, НИТХ-ын дарга Р.Дагва, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нарын албаныхан оролцож байна.

 

Гэрэл зургуудыг MPA.MN

 

Нийт 470м урт 4 эгнээ зорчих хэсэг бүхий энэ гүүр ашиглалтад орсноор Энхтайваны гүүрийн ачаалал буурч, Замын цагдаагийн уулзварын түгжрэлийг 30 хувиар бууруулах аж. 

 

Хотын дарга С.Амарсайхан нээлтийн арга хэмжээнд хэлсэн үгэндээ “Та бид өнөөдөр нийслэлийн автозамын салбарт хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлын нэг хэсгийг нээх гэж байна. 1.5 сая хүн амтай түүнийхээ 1/3-тэй тэнцэх хэмжээний буюу 500 гаруй мянган автомашинтай нийслэлд хотод та бид мөр зэрэгцэн ажиллаж амьдарч байна. Бидэнд тулгамдсан олон асуудал бий. Тэдгээрээс агаарын бохирдол, автомашины түгжрэл та бидний эрүүл мэнд, цаг хугацаа, хөрөнгө санхүүгийн дайсан болсон гэхэд хилсдэхгүй байна. Засгийн газар, нийслэлийн удирдлага энэ асуудлыг шийдвэрлэхийн тулд шат дараатай арга хэмжээг хэрэгжүүлж байна.

 

Шинэ дэвшилтэт технологи, олон түвшний огцлолтой гүүрийн захиалагчаар нийслэлийн ЗДТГ, АЗХГ, ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын "20 дугаар товчоо" групп, зөвлөхөөр "Ростов" ХХК ажиллаж байна.

 

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр Туул голын дээгүүр Яармагийн олон түвшний огтлолцол, Баянзүрх дүүргийн 4 эгнээ гүүр, Сонсголонгийн 4 эгнээ гүүр, Замын цагдаагийн ойролцоох энэхүү гүүрэн гарцыг барих ажлыг амжилттай хэрэгжүүлж байна” гэлээ.

 

 

Харин Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Улаанбаатар их том хот болж байна. Энэ хотыг анх байгуулахдаа 500 мянган хүн амьдарна гэж төлөвлөсөн юм билээ. Одоо 1.5 сая хүн амтай хот болсон. Улаанбаатар хотод амьдардаг иргэдийг бухимдуулдаг түгжрэлийг шийдэхэд энэ гүүр ихээхэн тус нэмэр болно гэдэгт итгэл төгс байна. Энэ гүүрийн барьж байгуулсан хүмүүст чин сэтгэлээсээ талархаж байгаагаа хэлье. Дутуу дулимаг зүйлээ он дуусахаас өмнө дуусгана” гэдгийг хэллээ.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
UB hotod yavgan hun yavdaggui gej boddog bhaa ene heden darga nar...huniihe zam, duguin zamaa tavij tugjirlee buuruul
2019-10-02
selenge:
bimbadorj, reket Tserendabaa, Onon barilgiin tenderig reketelj bulaaj absan.ichihui tenderiig tsaash damalsan.
2019-09-17
энэ гүүрээр хөндлөн шууд явахад сайхан байна, гэхдээ гүүрийн эхлэл төгсгөл дээр түгжрэл нь хэвээр байх уу яах бол
2019-09-17
зочин:
Баяр хүргэе ээ, Энэ бол түгжрэл буурахад маш их нэмэр болно оо, Засгийн газар бас юм хийж байна аа
2019-09-16
Irgen:
Yavgan hun yavah zam haragdaagui
2019-09-16
yana daa:
Home plaza deer tugjreheer baihad iim guur 40 say dollaraar taviulah hereg baisan uu?
2019-09-16
124699:
40 сая доллароор ийм хийлгэж Өр тавьчихаад Юун ч олуулаа очиж Сонгуулийн ШОУ хийдэг юм бэ дээ, Зайлуул Ардуудаас оноо авах гэсэн арга ядсан Хүний Шоу шүү Хаха. цэргийн бага дахрга ч үүнээс илүү юу ч сэтгэхэв дээ.
2019-09-16
Гүүрэндээ ямар нэр өгөх вэ
2019-09-16
30% гэж дандаа л ярьж бичэгдэх юм. Хаанаас хийгдсэн судалгаа вэ ер нь. Тэр хавийн түгжрэл Home plaza дээр л үүсдэг шүү дээ. Уулзваруудын нэвтрэх чадвар ихсэж байж л шулуун замын бөглөрөл түгжрэл тэр 30%-руу чинь дөхөх байх даа.
2019-09-16