УИХ-ын гишүүн Ц.Гарамжавыг тойрсон 13.6 тэрбумын асуудал

УИХ-ын гишүүн Ц.Гарамжав болон Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудыг шалгуулахаар нэр бүхий хуульчид өнөөдөр (2019.09.16) АТГ-т гомдол гарлаа.

Монполимет компани 2003 оны 02 дугаар сарын 28, 2005 оны 01 сарын 01-нд, 2006 оны 01 сарын 01-нд Монголбанктай арилжааны ерөнхий гэрээ байгуулжээ. Уг гэрээг 2006 онд Монголбанкны ерөнхийлөгчийн тушаалаар дүгнэж, тооцоо нийлэн, хугацааг цааш сунгасан байна.
Харин Монполимет компани Монголбанкинд төлөх 13.6 тэрбум төгрөгийг төлөөгүй, гэрээний үүргээ гүйцэтгээгүй аж. Тиймээс Монголбанк Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргажээ. Үүнтэй холбогдуулан Монполимет компани 2016 онд тайлбар ирүүлж, “хөөн хэлэлцэх хугацаа дууссан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн хүсэлтийг өгсөн байна.
Сүхбаатар дүүргийн шүүх уг асуудлыг хянан хэлэлцээд хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ. Тиймээс хуульчид
- Монголбанк яагаад хөөн хэлэлцэх хугацаа дууссаны дараа шүүхэд хандав?
- Монголбанк яагаад давж заалдах гомдол гаргасангүй вэ гэх асуултад хариулт авахаар хуулийн байгууллагад хандаж буй нь энэ аж. Хуульчид Монголбанкны эрх бүхий албан тушаалтнуудыг авлига, ашиг сонирхлын зөрчилтэй байж болзошгүй хэмээн хардаж буй аж.
Б.Энэрэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ