Уран сайхны гимнастикийн ДАШТ-д анх удаа оролцоно
2019-09-16

Азербайжан улсын Баку хотноо есдүгээр сарын 16-22-нд зохион байгуулагдаж буй уран сайхны гимнастикийн 37 дахь удаагийн ДАШТ-д нийт 60 орны баг тамирчид өрсөлдөхөд бэлэн болжээ.

 

Манай улсын баг тамирчид түүхэндээ анх удаа Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний насанд хүрэгчдийн ангилалд хоёр тамирчинтай оролцож байгаа юм.

 

Энэхүү тэмцээнд оролцож буй Монголын багийн бүрэлдэхүүнийг танилцуулбал:

 

багийн ахлагчаар Б.Цогтбаяр, шүүгчээр олон улсын шүүгч Б.Эрдэнэзаяа, дасгалжуулагчаар спортын мастер М.Булган, Ц.Тунгалаг, ганцаарчилсан төрөлд тамирчин Хашбатын Ундрам, Цогтбаярын Саруул нар оролцож байна.

 

Өнөөдөр цагаригтай дасгалаар тэмцээн эхлэх юм.

 

Ц.Ганбат

 

Shuud.mn
Сонин хачин
W:
WOW
2019-09-16
irgen:
odoo dongoj orolzoj baina, mongol 30 jil ene sportiig haysan,,,soz yed manaihan ih mundag baisan shyy, amjilt hysie, dahin sergej baigaad
2019-09-16