Ли Көцян ОХУ-д айлчилж байна 
2019-09-16

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Көцянын ОХУ-д хийх албан ёсны айлчлал эхэллээ. Тэрбээр энэ сарын 16-18-ны өдрүүдэд Орост айлчлан, хоёр орны засгийн газрын тэргүүнүүдийн тогтмол уулзалтанд оролцох юм. 


Айлчлалын хүрээнд Ли Көцян болон ОХУ-ын Засгийн газрын тэргүүн Дмитрий Медведев нар 2024 он гэхэд хоёр орны бараа эргэлтийг 200 тэрбум ам.долларт хүргэх арга хэмжээг хамтран боловсруулах тухай баримт бичигт гарын үсэг зурах юм байна. 


Энд дуулгахад, “иж бүрэн, эрх тэгш итгэлцлийн түншлэл болон стратегийн хамтын ажиллагаа” гэж нэрлэгддэг 2001 онд байгуулсан найрсаг хөрш, найрамдалт харилцаа болон хамтын ажиллагааны гэрээ  нь Орос, Хятадын худалдаа эдийн засгийн үндэс болдог юм.  Хоёр тал дөрвөн жилд нэг удаа энэхүү баримт бичгийн хэрэгжилтийн төлөвлөгөөг гаргадаг байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Jochin:
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көчяны албан тушаалыг танай сэтгүүлч буруу бичжээ. Хоёрдугаарт, хоёр улсын Засгийн газрын тэргүүн нарын тогтмол уулзалт гэж нэрлэдэггүй юм. Зөв мэдээлэл, зөв бичиж сурч байж хүмүүст зөв мэдээлэл түгээнэ шүү.
2019-09-17