“Ниссан мотор”-ын захирал огцорчээ 
2019-09-16

Японы “Ниссан мотор” корпорацийн захирал Хирото Сиакава огцорчээ. NHK сувгийн мэдээлснээр, тэрбээр зорилтуудаа хэрэгжүүлж мөн компанийн орлогыг нэмэгдүүлж чадаагүй гэнэ. Түүнчлэн саяхан энэ корпорацид хийсэн шалгалтаар Саикава 4000 гаруй долларын шагналыг өөртөө үндэслэлгүйгээр олгосон гэдэг нь тогтоогджээ. 


Түүний оронд компанийн үйл ажиллагаа эрхэлсэн захирал 63 настай Ясухири Ямаути түр хугацаанд томилогдсон байна. Тэрбээр Nissan болон Renault-ын захирлуудын зөвлөлийн гишүүн юм. Ниссаны захирлын албан тушаалыг эзлэх хүнийг ирэх сарын сүүлээр батлах аж. 


Ийнхүү Ниссан компанид томоохон өөрчлөлт гарсаар байна. Үүнээс өмнө “Ниссан”-ы захирлуудын зөвлөлөөс тус корпорацийн топ менежер карлос Гон халагдсан бөгөөд түүнийг санхүүгийн луйвар хийсэн, орлогоо нуун дарагдуулсан хэмээн буруутгасан юм. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
зочин:
4000 доллар маш их мөнгө байна манай оймсчид үүнээс жоохон мөнгө нуудаг билүү ккккк
2019-09-17