Халиуны Болдбаатар жүдогийн шигшээ багийг удирдана
2019-09-16

Жүдо бөхийн шигшээ багийн Ерөнхий дасгалжуулагчаар Халиуны Болдбаатарыг томилохоор Монголын жүдогийн холбооноос шийдвэрлэсэн бөгөөд тэрбээр өнөөдөр О.Балжиннямаас ажлаа хүлээж авах аж.

 

 

Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатарын хувьд жүдогийн шилдэг тамирчин, дасгалжуулагчдын нэг. Түүний гаргаж байсан амжилтаас товч дурдвал, тэрээр 1998 онд Бангкокт хотод болсон Азийн наадмын 73 кг-ийн жинд түрүүлжээ. Мөн 1996 оны Атлантын олимп, 1997 онд Парист хотноо болсон ДАШТ-ий 73 кг-ийн жинд хүрэл медалийн төлөө барилдаж, улмаар шагналт тавдугаар байрт шалгарч байв. Мөн 1998 онд самбо бөхийн ДАШТ-д түрүүлэн дэлхийн аварга цолыг хүртэхдээ Монгол Улсын гавьяат тамирчин болсон юм.

 

Гэхдээ Х.Болдбаатар гавьяатын олимп дэлхийгээс авч чадаагүй медалийг түүний шавь нар эх орондоо авчирч чадсан. Тодруулбал, Монголын анхны олимпийн аварга, анхны хос медальтан, Монгол Улсын хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр түүний шавь бөгөөд тэрээр шавиа олимпийн аварга болсны дараа Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолыг хүртсэн билээ. Х.Болдбаатарын хувьд Риогийн олимпийн циклд БНХАУ-ын эрэгтэй жүдогийн үндэсний шигшээ багийн дасгалжуулагчаар ажилласан. Тэгвэл гавьяат маань 2020 оны Токиогийн олимпод Монголын жүдогийн шигшээ багаа удирдан оролцох бөгөөд дасгалжуулагчийн багаа өөрөө бүрдүүлэх юм.

 

Х.Болдбаатарын удирдлага дор Монгол Улсын гавьяат тамирчин, ДАШТ-ий анхны хүрэл медальт Д.Баттулга, гавьяат тамирчин Д.Нямхүү, олон улсын хэмжээний мастер П.Нямлхагва нар ажиллаж магадгүй. Мөн олимпийн аварга Н.Түвшинбаяр ч дэмжиж ажиллах нь ойлгомжтой.

 

Т.Баяр

Shuud.mn
Сонин хачин
шавар бурхан балжаас ялгаагүй дээ залуу үеээ л гаргаж ирэх хргт түвшинбаяр мэтиин юмнуудыг тив дэлхиид явуулаад бвл ямр олиг бхвдээ
2019-09-19
зочин:
АЛЬ ЭРТ ЭНЭ ШИЙДВЭРИЙГ ГАРГАХ БАЙСАН ЮМ. ОДОО ЭНЭ ХЭДЭН НӨХДИЙН ИДЭЖ УУСАН ЗҮЙЛИЙГ ХЭЗЭЭ ШАЛГАХ ВЭ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨ
2019-09-17
Н.ТҮВШИНБАЯРТ:
Х. БОЛДБААТАР БАГШТАЙГАА ГАР СЭТГЭЛ НИЙЛЭЭД ТӨРЛӨХ ЖҮДОГОО БОСГООЧ ДЭЭ. ГУЙЯ. ЮУН ТВ ШОУ , ЮУН УЛСТӨР ВЭЭ. ЖҮДОГИЙН ХОЙМОРТ ХИЙМОРИЙН СУУДАЛ ЧИНЬ ХҮЛЭЭЖ БАЙНА. УЛСТӨРЧДИЙН ҮҮДЭНД ГУЙЛГАЧИН ЦАРАЙЛЖ БҮҮ ЯВ. АЛДАР ОРГИЛД ГАРГАСАН ЖҮДО ЧИНЬ ДЭВЖЭЭНИЙ АЛЧУУР БОЛТЛОО УНАЧИХААД БАЙНА. БААТАР АА АВРАГАА АНХДАГЧАА
2019-09-17
naadah chin yabahgui uur hun baidagui yum uu
2019-09-16
Irgen:
Zov shiidver bna gej demjij bna. Udahgui ur dun ni sainaar garah bh.
2019-09-16