Роналду дээд амжилт руу дөтөлсөөр
2019-09-17

Португал-Литвийн шигшээ багийн тоглолт Криштиану Роналдугийн гоцлон тоглолтоор өндөрлөлөө. Хөлбөмбөгийн ертөнцийн гялалзах оддын нэг тэрээр 5:1-ээр дууссан тоглолтод дөрвөн гоол оруулсан нь энэ. Мөн Роналдугийн гоолдсон 40 дэх улс нь Литва болон тэмдэглэгдсэн байна.

 

 

34 настай Роналду шигшээ багийнхаа төлөө 93 гоол оруулаад байгаа бөгөөд түүний өмнө зөвхөн Ираны шилдэг довтлогч Али Даеи 109 гоолтойгоор толгой цохидог билээ.

 

Роналду хэзээ Даеиг гүйцэх вэ? Тэрбээр урьдын адил эрч хүчтэй, хурдтай хэвээрээ байна. Дахиад долоон жил орчим ийм түвшинд тоглох хүсэлтэйгээ өнгөрсөн жил хэлсэн гэдэг. “Яг одоогоор миний биологийн нас 23. Дахиад хэдэн жил шигшээдээ тоглоно. 41 нас хүртлээ тоглох бодолтой” хэмээжээ. Ингээд бодоход түүнд гурван удаагийн Nations League, хоёр удаагийн Евро, хоёр удаагийн ДАШТ-д оролцох боломж байна. Тэдгээрийн урьдчилсан шатны тоглолтууд, бас бус нөхөрсөг тоглолт байж л таарна. 2019 он дуустал дахиад дөрвөн тоглолт хүлээж буй.

 

Түүний гоол оруулах давтамжийг ойролцоогоор хоёр тоглолт тутамд нэг гоол гээд бодоход 32 тоглолтын дараа л Ираны довтлогч Али Даеиг гүйцэх болно.

 

Шигшээ багт хамгийн олон гоол оруулсан хөлбөмбөгчид Тоглогч (улс) Гоол Али Даеи (Иран) 109 Криштиану Роналду (Португал) 93 Ференц Пушкаш (Унгар) 83 Күнишиге Камамото (Япон) 80 Годфри Читалу (Замби) 79

 

Роналдугийн гоолдсон улсууд

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин