Таван буудлаас долоон буудал хүрэх замыг бүрэн хаана
2019-09-17

Таван буудлаас долоон буудал хүртэлх автозамын хөдөлгөөнийг 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд бүрэн хаана.

 

 

Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр төслийн хүрээнд СБД-ийн 14 дүгээр хороо, ЧД-ийн 18 дугаар хороонд хэрэгжиж буй Сэлбэ дэд төвийг Чингэлтэй төвтэй холбох ус, дулааны төв шугамын угсралтын ажил 2019.09.20-ны өдрийн 23:00 цагаас 2019.09.22-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд хийгдэнэ.


Уг ажлын хүрээнд 5 буудлаас 7 буудал хүртэл 3 цэгт зам сэтэлгээ хийж авто замын хөдөлгөөнийг бүрэн хаах тул хөдөлгөөнд оролцогч та бүхэн бусад замыг сонгон замын хөдөлгөөнд соёлтой оролцоно уу.

Shuud.mn
Сонин хачин
жуж:
Анхнаасаа төлөвлөлтгүй бий болчихоод байгаа гэр хороолол руу дэд бүтэц хийх гэсэн оролдлого. Их хэцүү балай ажил болж байна. Хөрөнгө оруулалт үрэн таран болох магадлал ихтэй. Үе үеийн хотын дарга нар үүргээ ухамсарлахгүй найрласаар байгаад гэр хорооллын төлөвлөлтийг орхисон нүгэлтэй улс. Анхнаас нь төлөвлөж хэрэгжүүлж болох л байсан.
2019-09-17