Өнөөдөр болох зарим үйл явдал
2019-09-17

09:00 цагт: Автотээврийн үндэсний төв, Тээврийн цагдаагийн алба, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн агаарын чанарын албаны хамтарсан автомашинаас ялгарах утааны нэгдсэн шалгалт бүх дүүрэгт үргэлжилнэ. Түүнчлэн энэ өдөр албаныхан сэтгүүлчидтэй хамт нийтийн тээврийн автобусанд утааны хэмжилт хийнэ. Утас: 99101432

 

09:00 цагт: "Улаанбаатар зочид буудал"-д “Осол, гэмтлээс сэргийлэх-Олон талт хамтын ажиллагаа” сэдэвт хурал болно. Утас: 99179899, 99755726

 

09:00 цагт: "Blue Sky" зочид буудалд Санхүүгийн зохицуулах хорооноос “Уур амьсгалын өөрчлөлтийн эрсдэлийн даатгал” төр, хувийн хэвшлийн түншлэлийн олон улсын VII зөвлөлдөх уулзалт зохион байгуулна.

 

10:00 цагт: Эрүүл мэндийн яаманд Үйлчлүүлэгчийн аюулгүй байдлын дэлхийн өдөрт зориулсан үйл ажиллагаа болно. Утас: 88027947

 

10.00 цагт (Corporate Convention hotel) -д Монгол улс дижитал шилжилтэд бэлэн үү хэлэлцүүлэг болно. Утас 325044

 

11:00 цагт: "Чингис хаан" ОУНБ-д Германы Олденбургийн кино наадмаас "Хийморь" уран сайхны киногоороо шагнал хүртсэн найруулагч, жүжигчин Г.Эрдэнэбилэг нарын уран бүтээлчид эх орондоо газардана.

 

11:00 цагт: Үндэсний мэдээллийн төвд “Монгол тэмүүлэл” сургуулийн Эцэг, эхийн зөвлөлөөс мэдээлэл хийнэ.

 

13:00 цагт: Ю.Цэдэнбал агсны хөшөөнд Төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, БНМАУ-ын баатар, Хөдөлмөрийн баатар, маршал Ю.Цэдэнбал агсан мэндэлсний 103 жилийн ойг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөнө. Утас: 91110416

Shuud.mn
Сонин хачин