Аргал түүж явсан иргэн голд осолджээ
2019-09-17
Гэрэл зургийг MPA.mn

 

Аргал түүж яваад голд осолдсон иргэний цогцсыг олжээ.

 

Тодруулбал Баян-Өлгий аймгийн Өлгий сумын Их булан багийн харьяат иргэн Б /54 настай, эрэгтэй/ аргал түүж яваад Ховд голын усанд осолдсон байсныг тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид уснаас гаргаж тус аймгийн цагдаагийн газрын жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ. 

 

Мөн тус сумын  Ногоон багт тус багийн харьяат иргэн С /33 настай, эрэгтэй/ 2019.09.15-ны өдрийн 07:30 цагийн орчимд ажилдаа явах гэж гэрээсээ гараад сураггүй болсон бөгөөд эрэн хайх ажиллагааг үргэлжлүүлж байгаа аж.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
ХАЧИН Л ОСОЛ БАЙНА. АРГАЛ ХӨВЖ ЯВЫМ БОЛОВ УУ ДАА...
2019-09-17