Шинэ гүүрийн сургамж: Автомашинд бус ХҮНДЭЭ анхаарах цаг
2019-09-17

Улаанбаатар автомашинд зориулагдсан хот гэдгийг ганц алхаад л мэдэрнэ. Автомашинд зориулан тавьсан зам гүүр нь явган хүний замгүй байдгаас үүнийг бэлээхэн харж болно. Машинд зориулан өчнөөн зам тавихдаа явган алхагсдыг мартчихдаг, гишгэх газар олдохгүй. Үүний бэлээхэн жишээ нь Замын цагдаагийн газрын ойролцоох шинэ гүүрэн гарц, явган замаа “мартчихсан”. Тэгж байгаад барина гэсэн.

 

 

Шинэ гүүрэн гарц ашиглалтад орохоор Энхтайваны гүүрийн ачаалал буурч, замын цагдаагийн газрын уулзварын түгжрэл 30 хувиар багасна гэдгийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Амарсайхан нээлтийн үгэндээ онцолсон. Гэвч одоогоор энэ өөрчлөлт мэдрэгдсэнгүй, түгжирч бөглөрсөн хэвээр л байна. Тэгэхээр Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах шийдэл нь зам гүүр биш гэдэг нь бэлээхэн харагдана. Хэдэн тэрбум төгрөгийн зээл тавьж, өчнөөн хоног зам хааж, шинээр барьсан зам гүүр ачаалал хуваалцахгүй, түгжрэл багасгахгүй байгааг бид харлаа. Тэгэхээр яах вэ?

 

Нийтийн тээврээ хөгжүүлье. Үйлчилгээнд явах автобусныхаа тоог нэмж, өнгө үзэмжийг нь сайжруулж, үйлчилгээ нь чанартай болгоод өг. Тэгвэл хэн хүнгүй автобусыг сонгоно. Олон цагаар зам дээр түгжирч, зорьсон газраа очсон ч зогсоол олдохгүй түмэн зовлонтой машин унахыг хэн ч хүсэхгүй.

 

Улаанбаатар хотын нийтийн тээврийн өнөөгийн байдал үнэхээр өрөвдөлтэй. Өглөө, оройд олдохгүй. 30-40 минут цаашлаад бүтэн цаг хүлээлгэх нь энүүхэнд. Арай гэж ирсэн нэгэнд нь багтахгүй, хөгшин залуугүй суух гэж алалцана. Өнгөрсөн жил 900 автобус үйлчилгээнд гарч байсан бол энэ жил тоог нь багасгаж 850 болгосон сурагтай. Автобусны зардал нэмэгдсэн учраас 150-ыг нь шууд зогсоосон гэх мэдээлэл ч бий. Ядаж л автобусныхаа тоог нэмээд өгвөл хүлээлгэлт нь арай багасч ч болох.

 

Яаж ч бодсон өнөөдрийн Улаанбаатарт автобус хүлээж, суухын төлөө алалцаж, суусан хойноо шахалдаж бачуурч явснаас түгжрэлд өөрийнхөө машинд сууж байх нь илүү жаргалтай байна. Энэ л шалтгаанаар олон олон хүн автобуснаас “зугтаж”, машин унаж байгаа. Үүнээс үүдэн түгжрэл үүсч, зам дээрээ бухимддаг. Энэ бухимдлыг дарах ганц арга нь шинээр зам гүүр барих гээд дарга нар ойлгож, тэр ажилд мөнгө хөрөнгийг зарцуулдаг.

 

Үнэндээ автомашинд бус хүнд зориулагдсан хөрөнгө оруулалт хэрэгтэй байна. Дугуйн зам, явган хүний замыг хангалттай тавьж, нийтийн тээвэртээ дорвитой том өөрчлөлтийг хийгээд өг. Нэг чиглэлийн автобусыг 10 минут тутамд явдаг болгоод өг. Машин барихаас автобусанд суух нь илүү хялбар болгоод өг. Тэр цагт энэ хот бухимдлаас салах ч юм билүү.

 

Б.Энэрэл

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Unen.
2019-09-23
Zochin:
Hamgiin uhaalag, uhamsartai, holiig harsan garts bol niitiin teever. Ayatai, tuhtai, tsever temtsger, hyamd tusur, hurdan shuurhai bhad tuuniig songohgui bol uurtuu l gomdoh baih daa. Guitsee!
2019-09-23
шинэ гүүрэн дээгүүр явж үзэх гэсэн жолооч нар бга байлгүй дээ. удахгүй сонирхол нь буураад ирэхлээр гайгүй болох байхоо. ккк
2019-09-23
Selenge:
Niitiin teewriig neleen sain hugjvvleh heregtei bhaa. Jishee ni Shine suurishliin bvs tsetserlegt hvreelengees hvssen gazarluugaa ywah niitiin teewer baihgvi. End hvmvvs amrah gej mash iheer tsugladag. Mun Erunhii bolovsroliin surguuli tsetserleg avtobus-tai bolmoor sanagddag surguuli tsetserleg ywah gej mash ikh tvgjirdeg eniig sudlaad bolomjoor ni hugjvvleed heregjvvlbel mash ikh heregtei bhaa
2019-09-22
Bold:
Явган хүний замаа стандартад нийцсэн аятайхан хийчихэж болдоггүй юмуу. Хүүхдээ аваад ойр зуур тэрэгтэй нь түрээд явъя гэхээр ямар ч боломжгүй нарийхантзам эсвэл учиргүй энхэл догол шат хашлага болсон зам байдаг. Мэдээж ийм замаар хүүхдээ доргиож нервээ бөрж явахаар яалтчгүй машинаа асаагаад гарах болж байна шүү дээ
2019-09-22
hatnaa:
zamuudaa neg chigiin hudulguunti bogmoor ym aa odoo bgaa tumur zamaa 2 egneetei tsahilgaanaar ajildag bolgood achaa teevree hotoos gargaad niitiin teevert oirhon tavtamjtai yvuuldag bolvol tugjrel buurna daraagiin eeljind mitro avtobus hezeech ene tom hotiin niitiin teevroog hangaj chadahgui
2019-09-22
явган хүн явах замаа хийгээчээ.бүүр л хасаад хуучин төмрийн сэгнүүдэд зориулсан зам хийгээд бх юм
2019-09-22
Victoria:
Үнэн шүү. Нэмж зам барих шийдэл биш. Метро барих л зөв шийдэл
2019-09-21
Vbb:
Deegvvree ywdag metro heregtei
2019-09-20
Vbb:
Deegvvree ywdag metro heregtei
2019-09-20
Vbb:
Deegvvree ywdag metro heregtei
2019-09-20
Зочин:
Хятадуудаас 42.0 сая доллар хүүтэй зээож аваад хятадуудаар бариулчихдаг тэр нь урьдын адил түгжрэл шийдэхгүй гүүр байдаг ийм тэнэг төрийн түшээлтэй байх ямар шаардоага байна аа эсхү төрийн түшээд хятадуудтай хуйвалдаад мөнгө идсэн юм уу
2019-09-20
зочин:
ганц зөв гарц нь метро шүү дээ. бусад орны том хотууд бүгд л метрогоор нийтийн тээвэрээ шийдсэн. биднээс илүү ухаантай хүмүүс олон талаас нь судалж туршаад л хамгийн зөв шийдэлийг олоо блгуй. метро дагаад олон ажлын байр бизнес үйлчилгээний газар нэмэгдэнэ.
2019-09-20
zamchin zaluu:
ugasa naad gvvr chin tvgjirheer bsiin.dunjingaraviin urduurh zamiig hoishoo ofitser.botaniklu holboh heregtei.tumur zam dooguur nvhen gartsuudiig olnoor n hiih heregtei. iim gvvrnees l hyamd tusna da.
2019-09-19
Энэ түгжрэлийг арилгах мэргэжлийн хүн хотод ч замын цагдаад ч бага байна. Замын хөдөлгөөн өөрөө шинжлэх ухаан шүү
2019-09-18
Zochin:
Unen.
Zojin:
Saihan guur boljee
2019-09-17
зочин:
Шинэ хороололыг төлөвлөхдөө замын ачаалаа бодож байгаач.Архитекторуудаа.
2019-09-17
Зочин:
Халуун оронд очиж дугуйгаар яв, метро гэж бичдэг юм
2019-09-17
HOME PLAZA г буулгаж зам тавихгүй бол хайран мөнгө түгжигдэж гүүр барьсны ашиг гарсангүй дээ.
2019-09-17
Энэнд буруу, зөв жолоо ямарч хамаагүй ээ. Буруу жолооны оронд солонгос сонотанууд байна гээд боддоо. Энэний оронд автозам шиг дугуйн зам барих хэрэгтэй, төмөр замаа нүүдгэж оронд нь тэр замаар нь митро явуулсан нь зөв байх
2019-09-17
уншигч:
Сайхан гүүр болжээ, гүүрээр яваад удахгүй сурах биздээ бүгд л шинэ гүүрийг түгжрэлгүй гэж ойлгоод л яваад орчихлоо. Гүүрний нээлтэн дээр явган замыг энэ оны сүүлд ашиглалтанд оруулна гээд байх шиг байна лээ Нийслэлчүүдээ бүгдээррээ НИЙСЛЭЛ ХОТЫН ИРГЭД ШИГ БАЙЖ СУРЦГААЯ Дандаа өөнтөглөдөгөө болье л доо. гэрэл гэгээтэй болно гол нь бид өөрсдөөсөө эхлэе
2019-09-17
МАН-ын өмхий малнуудад түгжээ багасгах сонирхол огт байхгүй
2019-09-17
Yamasrch nemergui yum bol butsaad haachihgui yu
2019-09-17
Zochin:
Энэ зурагнаас харахад Офицер болон зүүн тийш явах гэсэн машинууд 30%-ийг нь эзэлж байгаа нь харагдаж байна.
2019-09-17
Zochin:
Оффицерүүдийн ордоноос чанх урагшаа л Богд уул хүртэл зам гүүрийг нь бариад өгвөл түгжрэл нь ёстой 30% буурах байхдаа. Гэхдээ Өөрсдөө барисан нь дээр байх.
2019-09-17
zochin:
Дур зоргоороо улсын газрыг албан тушаалаа урвуулан ашиглаж газар олгох нь ийм л аюултай. ХОУМ плазаг тойрч хичнээн машин эргэлдэж байна. Энэ мэтчилэн зам талбайг шахаж барисан өчнөөн барилгууд. Тэднийг тойрч шахалдаж түгжирсэн хар мянган машинууд.
2019-09-17
Зочин:
chi ehleed uuruu nuhtsulb baildiig sudalj uzeed bichih heregtei....turiin buruu shiidveriig demjeed bhaar yaj ene tugjee salha yum......
2019-09-17
Зочин:
Guur neegdsen daraa Hunnu-iin gudamj buur ih achaalaltai bolson...Uchir ene zurag deer bid bgdeeree harj bgaa..Ene HOME PLAZA gej barilgiig toirood buun gatsaa.... Uuniig shiideh ezentei tur alga baina...
2019-09-17
Болд:
Автобусанд бэлэн мөнгө өгч суудаг болсоныг зогссохгүй бол автобус улам алдагдалд орж нийтийн тээвэр хөгжихгүй гэдгийг хотын захиргаа автобус баазын захиргаа ойлгохгүй л байгаа юм байх даа
2019-09-17
зочин:
Home palace-г буулгаад 4 зам болгочихсон бол гүүрний ч хэрэггүй байсан шүү дээ,гүүр бариад түгжрэл 30 хувь буурна гээд бураад байсан худал ярьж байна гэдгийг хүн бүр л мэдэж байсан даа, гүүрнээс буугаад 2 талдаа түгжирдэг нь хэвээр ялангуяа урагшаа. Гүүрнийхээ ид шидийг үзье гэвэл Home palace-аа буулгах ганц арга байна даа.
2019-09-17
муухай хүмүүс:
Муу хэлэх донтой юмуу даа зам нээгдээд 1 хонож байхад галзуу юм бичиж байхын
2019-09-17
Зочин:
chi ehleed uuruu nuhtsulb baildiig sudalj uzeed bichih heregtei....turiin buruu shiidveriig demjeed bhaar yaj ene tugjee salha yum......
Irgen:
Egnee bairaa buruu ezeldeg, zorchih heseg ni mashinaar duurchiheed baihad zutgeed baidag malnuudiig ter dor ni torgood baival tugjrel bugluu neleen tsegtserne dee.
2019-09-17
Иргэн:
Монголчуудын санаанд нийцэх юм гэж байдаг юмуу. Юм хийвэл элдвээр гоочлоод л мэдээж идэж уусан л байж таараа гэж хардаад л хийхгүй бол шалтаг шалтгаан боломж бололцоог ч тооцохгүй ажилгүй чадваргүй нтр гэж муулаад л ..... Бүгд стрэснээс үүдэлтэй сэтгэцийн гажилттай болчихсон бололтой. Энэ их хүний хийсэн ажлыг харлуулах комeнт бичигсэд өөрсдөө бол ажилгүй өдөржингөө харааж харлуулсан комэнт бичээд л стрэсдээд нийгэмийн сэтгэл зүйг хордуулаад сууж байдаг гажилттай нөхдүүд бололтой. Хэлдэг 3 хийдэг ганц гэдэг болжээ...
2019-09-17
bazarsad:
niitiin teevree hugjuul yagaad oilgodgui malnuud ve dulaan hurteemhtei tseverhen baival hen mashin barih ve taxi zogsohgui niitiin teever yvahgui bol hen ch mashin barij buglurnu zunduu hellee eruus oilgohgui yumaa
2019-09-17
Шинэ гүүр 2 эгнээгээр явж байгаад төгсгөлдөа home plaza н хойд талд 1 эгнээгээр болж тэнд түгжирчихлээ байна home plaza г буулгаад цааш e mart хуруу орж байгаа машинуудыг замаа өргөсгөөд оруулвал ч шинэ гүүрний ашиг гарна даа
2019-09-17
Niitiin teevriig hogjuulj ihenhi ni niitiin teevriig songodog bolson tsagt l tugjrel buurna. Mashinii tatvariig nemeed ogooch erh medeltnuudee. Ajilgui hun haltuur hiih gej mashin zeeleer avdag uls manaihaas oor baina uu? Ene bol ajil erhlelt bish shuu! Tatvar toldoggui niigmiin daatgald hamragdaggui. Zugeer l mashin unah ni het ondor zarlagatai bolgood ogchihooch. 1.5 terbum dollariig shatahuun importlohod zartsuulj bna ternii taliig ni zugeer tugjreld shataaj baina gehed buruudahgui. Ulsiinhaa niit tusuviin 5 huviig zugeer urgui shataaj baina shuudee mongolchuudaa. Teheed shinjleh uhaand zartsuuldag mongo niit tusuviin 0.01 huvi shuudee. zugeer haritsuulaad uz.
2019-09-17
Зочин:
Импортын буруу рультэй тээврийн хэрэгсллээ оруулахаа болио нарны гүүрийг харллаа яьган хүний гүүрэн замтай энэ гүүрний доогуур явган зорчигч явбал воганд даарууллуул яах вэ
2019-09-17
Энэнд буруу, зөв жолоо ямарч хамаагүй ээ. Буруу жолооны оронд солонгос сонотанууд байна гээд боддоо. Энэний оронд автозам шиг дугуйн зам барих хэрэгтэй, төмөр замаа нүүдгэж оронд нь тэр замаар нь митро явуулсан нь зөв байх
Өвлийн хүйтэнд дугуй унуулж Гэмтэлийн эмнэлэгийг дүүргэх нүү
2019-09-17
Зочин:
Халуун оронд очиж дугуйгаар яв, метро гэж бичдэг юм