БНСУ-д гахайн мялзан гарчээ 
2019-09-17


БНАСАУ-тай хиллэдэг Өмнөд Солонгосын хил дээр гахайн мялзан өвчний хэд хэдэн тохиолдол гарсан талаар Ёнхап агентлаг мэдээллээ.

 
Эх сурвалжийн дамжуулснаар, хоёр Солонгосын хилээс холгүйхэн орших ферм дээр энэ өвчний улмаас таван гахай үхсэн байна. Гахайн мялзангийн  дэгдэлтийн улмаас энэ бүс нутагт 4000 гаруй гахайг устгажээ. 


Гахайн мялзан гарсан талаар Өмнөд Солонгос анх дөрвөн сарын өмнө Дэлхийн эрүүл мэндийн байгууллагад мэдээлсэн байна. Өмнө нь 2018 онд БНХАУ-д энэ өвчний хэд хэдэн тохиолдол гарсан бол үүний дараа Вьетнам болон Монголд гахайн мялзангийн тохиолдлууд бүртгэгдсэн юм.

 
Гахайн мялзан нь тэжээмэл гахай, зэрлэг гахайг өвчлүүлдэг хурц вирусын өвчлөл юм байна. Энэ өвчин тэжээл, бэлчээр, өвчтэй амьтнаас дамжин халдварладаг. Хүнд халдахгүй ч мялзангаар өвчилсөн гахай мах идвэл хүн энэ вирусыг насан туршдаа биедээ тээдэг аж. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин