Тариаланчдад 36 ширхэг үр тариа хураах комбайн хүлээлгэн өгөв
2019-09-17

 

Ерөнхий сайд У.Хүрэлсүх тариалангийн бүс нутагт ажиллах үеэрээ ОХУ-ын Внешэкономбанкны 3.0 сая еврогийн хөнгөлттэй зээлээр 2 төрлийн хүчин чадлын 36 ширхэг үр тариа хураах комбайн  нийлүүлэгдэж байгааг хүлээлгэн өгөв.  

 

Энэ нь үр тариаг хаягдалгүй хураахад зориулсан техникийн хангамжийг нэмэгдүүлэх , ургац хураалтын ажлыг богино хугацаанд чанартай гүйцэтгэхэд чухал, бодит тусламж болж байна гэж тариаланчид хэлэв. Энэхүү техник , тоног төхөөрөмж нийлүүлэгдснээр жилд 23.0 мянган га талбайн үр тариаг технологийн хугацаанд хураах техник үйлдвэрлэлд нэвтэрч үр тариа хураах комбайны шинэчлэл 80 хувьд хүрч байгаа юм.

 

Shuud.mn
Сонин хачин
Irgen:
Yostoi goyo hellee.
2019-09-17
zochin:
36 shirheg ur taria huraah kombainaar yah ym. Harin ur taia huraah 36 kombain bol heregtei.
2019-09-17
Irgen:
Yostoi goyo hellee.