Ж.Цолмонг чөлөөлж, Г.Батбаатарыг буцаан томилохыг хүсчээ
2019-09-17
Гэрэл зургийг MPA.mn

 

БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэгт АШУҮИС-ийн доктор, профессор нэр бүхий багш нар албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт АШУҮИС-ийн захирлаар ажиллаж байсан Г.Батбаатарыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа үндэслэлгүйгээр ажлаас чөлөөлж Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмонг томилсон. Үүнээс үүдэж захирал асан Г.Батбаатар шүүхэд гомдол гаргаж гурван шатны шүүхээр түүнийг  үндэслэлгүй халсан нь өнгөрсөн  дөрөвдүгээр сарын 25-ны өдөр тогтоогдсон тухай дурджээ.

 

Түүнчлэн долдугаар сарын 2-ны өдөр шүүхээс  Г.Батбаатарыг үүрэгт ажилд нь эгүүлэн томилох  шийдвэрийг албадан биелүүлэх захирамж хүртэл гарсан ч өнөөг хүртэл томилоогүй байгаа учир тус сургуулийн багш нар  Ё.Баатарбилэгт  албан бичиг хүргүүлэх болсон аж. 

 

Тус албан бичигт:

 

Улсын их хурлын гишүүн, МУ-ын Засгийн газрын гишүүн, Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, Спортын сайд Ё.Баатарбилэг танаа

 

Таны энэ өдрийн амгаланг айлтгахын ялдамд Монгол улсын ирээдүй болсон мянга мянган хүүхэд багачууд оюутан залуус, багш сурган хүмүүжүүлэгч, судлаач эрдэмтэдийг Монгол улсын Засгийн газарт төлөөлөн нийгмийн нэн чухал энэ салбарын хөгжил дэвшил, шинэчлэлийн төлөөх их ажилд тань амжилт хүсье.

 

Өмнөх Засгийн газрын үед буюу 20018 оны 7-р сард АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг БСШУС-ын сайдын тушаалаар өөрчилж, Ж.Цолмонг захиралын үүрэг гүйцэтгэгчээр томилсоныг Та мэдэж байгаа байх. Энэ томилгоо нь хуулийн үндэслэлгүй болохыг Монгол улсын гурван шатны шүүх тогтоож, профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь эргүүлэн томилох шийдвэр гаргасан ба шүүхийн энэ шийдвэрийг албадан гүйцэтгэх захирамж ч гарсан байна.

 

Иймд хууль тогтоогч, засгийн газрын гишүүн таныг шүүхийн шийдвэр ба захирамжийн дагуу АШУҮИС-ийн захирал профессор Г.Батбаатарыг албан тушаалд нь буцаан томилох шударга шийдвэр гаргана гэдэгт гүнээ итгэн хүсч энэхүү захидлыг хүргүүлж байна.

 

Гүнээ хүндэтгэсэн:

 

  • АШУҮИС-ийн Анагаах ухааны сургуулийн багш
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Д.Малчинхүү
  • Монгол Улсын Ардын эмч,
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Ж.Баасанхүү
  • АШУҮИС-ийн Биоанагаахын сургуулийн багш
  • Монгол улсын Гавьяат багш,
  • Биологийн ухааны доктор, профессор                                       И.Пүрэвдорж
  • Анагаах ухааны доктор, профессор                                            С.Цогтсайхан
  • Анагаах ухааны доктор, профессор                                            Ж.Сарантуяа
Shuud.mn
Сонин хачин
Сайд та ард УИХ-ын гишүүн хүн байж дээд шүүхийн шийдвэрийг биелүүлэхгүй байгаа нь ард түмэнд шүүхийн шийдвэрийг таалагдахгүй бол битгий биелүүлж бай гэж үлгэрлэж байна гэж ойлгож болох уу? Үнэндээ буруу шийдвэрийг та баиш өмнөх сайд чинь гаргасан шүү дээ. Та Батбаатар гэж хүнтэй хамт ажиллаж үзээгүй, танд түүнийг буруутгах ямар ч үндэслэл байхгүй. Та бусдын үгэнд толгойгоо мэдүүлж байна. Та манай сургууль дээр ирж багш нартай уулз л даа. Энэ сургууль дээр үүсээд байгаа байдалд та хуультогтоогчийн хувьд хуулийн дагуу аргахэмжээ авч хэвийн байдалд оруулж өгнө үү.
2019-09-21
Энэ хоёрыг аль алийг болиулж бүгдийг амрааж өгөөчээ Сайдаа
2019-09-20
зочин:
Японы тусламжийн эмнэлэгийг будаа болгож бгаа сайд.цолмон.нарыг Японы элчинд шаардах бичиг өгч ХӨРӨНГӨӨ ХАМГААЛ гэж ШААРДАЯ. .
2019-09-19
anagaahad surdag huuhduudee bodvol batbaatar ni deer.
2019-09-18
Зочин:
Батбаатар гэдэг хүн албан тушаал, эрх мэдлийн төлөө үхэх нь ээ Яасан их нэхэл хатуутай хүн бэ
2019-09-18
cochin:
Batbaatar gej nohor ter ih olon toonii mongoniihoo uchiriig ol... tegej gemee n' hun harah nuurtei bolno doo
2019-09-18
ЦОЛМОН ИЧИХ ХЭРЭГТЭЙ. ХААНА ХЭЗЭЭ ЮУ ХИЙЖ ЯВААД ИРСЭН ХЭН БЭ ГЭДГЭЭ БОДОХ ХЭРЭГТЭЙ. НАМД ХҮЧИН ЗҮТГЭСЭН ЧИНЬ ТЭРЭНДЭЭ Л БИЗ. АНАГААХЫН СУРГУУЛЬ БОЛ ТЭР СУРГУУЛИЙН ХАМТ ОЛНЫ Л АСУУДАЛ. ТЭГЭЭД Ч ОДОО ДЭРВЭЛЗЭЭД ДЭВЭХ ХЭРЭГГҮЙ. ШҮҮХИЙН ШИЙДВЭРИЙГ БИЕЛҮҮЛЭХ НЬ МОНГОЛ ХҮН БҮРИЙН ҮҮРЭГ.
2019-09-17
tsolmon odoo bolioo muu gudas blsn boowni hvvhen
2019-09-17
Irgen:
ene neg sonin hel am daguulsan avgai yahaaraa alban tushaald tomilogdood baidag um bee ???
2019-09-17
Нэргүйгийн Энхээ:
Шүүх одоо л шупарга ажиллаж эхэлсэн байна. Дэмжицгээе !
2019-09-17
баяр хүрэлсүхын дундын хүүхэн.г зайлуулаачэээ муу яааашкаа
2019-09-17
манын томчуудын гудас блсн хүүхэн зайлааа
2019-09-17
с.баярын яаагийг хөөж явуулаа
2019-09-17