Нэгдүгээр цэцэрлэгийн хоёр бүлгийн үйл ажиллагааг зогсоожээ
2019-09-17

Сүхбаатар дүүргийн 1 дүгээр цэцэрлэгийн ахлах А, бэлтгэлийн Б бүлгийн 4-5 насны 4 хүүхэд 09 дүгээр сарын 13-15-ны өдрүүдэд ХӨСҮТ-ийн гэдэсний халдварт өвчний тасагт цусан суулга өвчин оноштойгоор хэвтэн эмчлүүлж байна. Иймд Сүхбаатар дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс цусан суулга халдварыг таслан зогсоох, сэргийлэх арга хэмжээг Халдвар судлалын үндэсний төв, Нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран зохион байгуулж, хяналт шалгалт явууллаа.


Шалгалтын явцад хичээлийн I дүгээр байр нь 09 дүгээр сарын 16-ны байдлаар хэрэглээний халуун усаар хангагдаагүй, цэцэрлэгийн гал тогоонд цэвэр усны хоолойнд шүүлтүүргүй, угаагуурын хэсэгт тос баригч байхгүй, “Багачууд хүнс” ОНӨААТҮГ-аас нийлүүлсэн хүнсний бүтээгдэхүүний шинжилгээний бичиг хангалтгүй/ дутуу/, бүлгийн багш, гал тогооны ажилчдын гар угаах цэгт халдваргүйжүүлэх бодис байхгүй, дотоод хяналтын журам мөрдөгддөггүй зэрэг зөрчил илэрлээ.


Мөн цэцэрлэгийн 2 гал тогоонд хэрэглэгдэж буй ундны уснаас 2 дээж, аяга, таваг, халбага, сэрээ, ажлын ширээ, ажлын хувцас зэргээс нийт 20 ш арчдас, хүнсний бүтээгдэхүүнээс 12 ширхэг сорьц, 2019 оны 09 дүгээр сарын 13 өдрийн хоолны 8 дээж зэргийг авч НМХГ-ын Төв лабораторийн шинжилгээнд хамрууллаа. Шинжилгээний хариу 72 цагийн дараа гарах юм.


Прокурорын зөвшөөрлөөр өвчлөл гарсан 2 бүлгийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоож, голомтын халдваргүйтгэлийн арга хэмжээг авч ажиллаж байна.


Илэрсэн зөрчлийг үндэслэн Зөрчлийн тухай хуулийн 6.17 дугаар зүйлийн 8 дах заалтыг үндэслэн Зөрчлийн хэрэг нээж зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байна гэж Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газраас мэдээллээ.

Shuud.mn
Сонин хачин
Victoria Tate:
BITCOIN RECOVERY SERVICES: RESTORING LOST CRYPTO: I am happy I read about Lost Recovery Masters and didn’t hesitate to contact them. Lost Recovery Masters were able to recover my $94,000 worth of BTC as of then that I stupidly paid to crypto investment scammers I met on Facebook. They are now my family hacker and I’ll always recommend Lost Recovery Masters to everyone in need of help. Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204)819-5505.
2023-09-21