УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр сургуулийн байр “булаасан” уу
2019-09-17

Ерөнхий боловсролын 133 дугаар сургууль болон Монгол тэмүүлэл сургуулийн хооронд үүсээд буй асуудлын талаар өнөөдөр (2019.09.17) эцэг эхийн төлөөлөл мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.MN

 

Кембрижийн сургалттай Монгол Тэмүүлэл сургуулийн барилгыг улсын төсвийн хөрөнгөөр 2017 онд барьж, ашиглалтад оруулсан. Гэтэл Монгол тэмүүлэл сургууль Кембрижийн хөтөлбөр болон хичээлийн байраа алдах ноцтой нөхцөл байдал үүсээд байгааг хэвлэлийн хуралд оролцогчид хэлж байна. Учир нь БСШУСЯ-наас ажлын хэсэг гарч, Монгол тэмүүлэл сургуулийг хичээлийн байрнаасаа гарахыг шаардсан гэнэ. Тиймээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандаж, асуудлыг анхааралдаа авахыг хүсч байна.

 

Монгол Тэмүүлэл сургуулийг гаргаж, байранд нь 133 дугаар сургуулийг оруулах ажилд УИХ-ын гишүүн Ж.Энхбаярыг нөлөөлсөн хэмээн эцэг эхчүүд хардаж байна. Учир нь Ж.Энхбаяр сонгогдсон тойрогтоо сургууль цэцэрлэг барьж өгнө гэсэн амлалтандаа хүрэхийн тулд ийм ажил хийж байна хэмээн тэд ярилаа. Тиймээс ардын хүүхдийг алагчилж, амлалтандаа хүрч болохгүй гэдгийг Ж.Энхбаяр гишүүнд санууллаа.

 

Ерөнхий боловсролын 133 дугаар сургуулийн шинэ байр баригдаж буй бөгөөд 2020 оны 9 дүгээр сард ашиглалтад орох аж. Тус сургуулийн зарим бүлэг Монгол Тэмүүлэл сургуулийн 1, 2 дугаар давхарт хичээллэдэг аж. Сүүлийн хоёр жил нэг байранд хоёр сургууль үйл ажиллагаа явуулж болоод байсан. Гэнэт ийм асуудал үүссэн нь улс төрийн зорилготой гэж эцэг эхчүүд үзэж байна.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Bataa:
Наад байрандаа зүгээр 133-р сургуулийн үйл ажиллагааг хэвийн явуул.
2019-09-18
Бид:
Барилгаа тал талаар н хувааж аваад 133 т нь 1500 н хүүхэд Монгол тэмүүлэлд нь 150 н хүүхэд сурдаг юм билээ. Сайд маш зөв шийд гаргасан.
2019-09-17
Irgen:
Iim asuudliig zaaval Erunhii said shiideh yostoi yu ain malnuudaa.
2019-09-17
Зөв зөв. ХУДЛАА Кэмбриж гэж далдаганасан юмнуудыг хажууд энгийн сургууль хамаагүй дээр
2019-09-17
irgen:
uls toriin zorilgotoi baihdaa yahavdee….alban tushaal ashiglasan, davuu baidlaa ashiglaj huuli zorchson l baina shdee
2019-09-17