О.Эрдэмбилэг: Мөнгөний бодлогын хүүг 11 хувьд хадгална
2019-09-17

 

Монголбанкны  Мөнгөний бодлогын хорооноос бодлогын шийдвэрээ танилцууллаа.  2019 оны 10дугаар сард Латвийн чуулганаар Монгол Улс саарал жагсаалтад орох эцсийн шийдвэр гарна. Тиймээс үнэлгээг ахиулах ажил хийгдэх аж. Олон улсын байгууллагатай хамтарч ажиллаж, мөнгө угаах, терроризмтэй тэмцэх шаардлагатай байгаа. 2010 оноос хойш Монгол Улсын гадаад өр дөрөв дахин нэмэгдсэн. Ирэх таван жилд 14.4 орчим тэрбум ам.долларын гадаад өрийн эргэн төлөлт хийнэ. Энэ нь гадаад валютын одоогийн нөөцөөс 3.5 дахин өндөр дүн гэнэ. Тиймээс манай улс хөрөнгө оруулалтыг татах шаардлагатай аж.  Ийм учраас олон улсын байгууллагуудын техник туслалцааг зайлшгүй авах шаардлагатай гэж Монголбанкны Газрын дарга Б.Ургамалсувд мэдээллээ.

 

Нэгдүгээр улирлын байдлаар Монгол Улсын гадаадад өр 30 орчим тэрбум ам.доллартай тэнцэж байгаа аж. Үүнээс 7 орчим хувь нь Төв банктай холбоотой. Үүнтэй холбоотой өрийн үйлчилгээний зардлыг бууруулах шаардлага үүсч байгаа гэнэ. Сүүлийн хоёр жилийн хугацаанд Төв банкны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хуулийг боловсруулан батлуулсан. Ирэх онд санхүүгийн зуучлагч, хэрэглэгчийн эрх ашгийг дээшлүүлэх чиглэлээр хуулийн төсөл боловсруулж байгаа юм байна. Монголбанк учирч болзошгүй эрсдлийг тогтоож, урьдчилсан арга хэмжээг авч хэрэгжүүлээд эхэлжээ. Монголбанкны  тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:

 

-Мөнгөний бодлогын хүүг өнөөдөр хуралдаад 11 хувь дээр хадгалах шийдвэр гаргалаа. Наймдугаар сарын жилийн инфляци улсын хэмжээнд 8.9 хувьтай гарсан. Үүнд, мах, хүнсний ногоо, их, дээд сургуулиудын сургалтын төлбөр нэмэгдсэн. Эрэлтийн шалтгаантай суурь инфляци  харьцангуй тогтвортой байгаа. Инфляци зорилтот түвшний орчим тогтворжих төлөвтэй байгаа. Энэ оны эхний хагас жилд уул уурхайн олборлолтын хэмжээ хүлээснээс давсан. Өмнөх улиралтай харьцуулахад том гүрнүүдийн худалдааны  сөргөлдөөн нэмэгдэж, гадаадын эрэлт, түүний эдийн үнэ дотоодын эдийн засагт сөргөөр нөлөөлөх тал ажиглагдаж байгаа. Эдийн засгийн өнөөгийн байдлыг, гадаад дотоод орчныг харгалзан үзэж, бодлогын хүүг 11 хувьд барилаа хэмээв. Тэд мэдээлэл хийснийхээ дараа сэтгүүлчдийн асуултад хариулав.

 

-Хуримтлалын яаж бий болгох вэ?

 

Монголбанкны  тэргүүн дэд Ерөнхийлөгч О.Эрдэмбилэг:

 

-Манай мөнгөний бодлого 2020-2024 онд төлөх өрийн удирдлагатай уялдаж байгаа. Тэр утгаараа хуримтлал үүсгэх шаардлагатай байгаа. Тухайлбал, банкуудын өөрийн хөрөнгийг 100 тэрбум болгох шалгуур тавьсан байгаа.

Н.Энх

 

 

Shuud.mn
Сонин хачин
ulaanbaatariin emegtei:
olon yum yarilgui ipotekiin zeeliin huug buuruul
2019-09-17