“Miss Universe Mongolia” тэмцээний ялагчийг тодруулна
9-17

 

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын албан ёсоор лицензийг нь эзэмшдэг, дэлхийд чансаагаараа тэргүүлдэг, “Miss Universe” тэмцээн жил бүр зохион байгуулагддаг. Өнгөрсөн жил 67 дахь удаагийн “Miss Universe Mongolia 2018” тэмцээн зохиогдож, загвар өмсөгч Д.Долгион ялагч болсноор анх удаа эх орноо төлөөлөн “Miss Universe” амжилттай оролцсон билээ.

 

Энэ жилийн “Miss Universe Mongolia 2019” тэмцээний ялагч энэ Баасан гаригт тодорно. Тус тэмцээнд шилдэг 13 оролцогч шалгаран үлджээ. Тэднээс зөвхөн нэг нь 20’000 ам.доллартай тэнцэхүйц шагналын эзэн болж, дэлхийн 1.5 тэрбум үзэгчдийн өмнө 200 гаруй улсын миссүүдтэй мөр зэрэгцэн алхаж, эх орноо төлөөлнө.

 

“Miss Universe” тэмцээн дэлхийн хамгийн ардчилсан шалгууртай, хүний эрх, эрх чөлөөг дээдэлдэг байдлаараа бусад ижил төрлийн тэмцээнүүдээс ялгардаг гэдгийг зохион байгуулагчид нь онцолдог юм. 

 

Shuud.mn
Сонин хачин