Кабулд болсон дэлбэрэлтийн улмаас 24 хүн амиа алдав 
2019-09-18

Мягмар гаригт Афганистаны Парван сууринд Ерөнхийлөгч Ашраф Ганигийн сонгуулийн өмнөх сурталчилгааны штаб байрлаж байсан  газраас холгүйхэн хоёр удаа дэлбэрэлт болжээ. Улмаар 24 хүн амиа алдаж, 38 хүн шархадсан, харин Афганистаны Ерөнхийлөгч гэмтэж бэртээгүй гэж Аль Жазира телевиз мэдээллээ. 


Эдгээр дэлбэрэлтүүдийн араас тун удаалгүй Кабулын төвд дахин нэг дэлбэрэлт болж, гурван хүн амиа алдаж, олон хүн шархаджээ. 


Халдлагын хариуцлагыг хэт даврагч “Талибан” хөдөлгөөн өөртөө хүлээсэн тухай эх сурвалжууд дамжууллаа. 


Энд дуулгахад, Афганистаны Ерөнхийлөгчийн сонгууль энэ сарын 28-нд болохоор товлогдсон юм. Өнөөгийн Ерөнхийлөгч Гани 2014 оноос эхлэн төрийн тэргүүний суудалд байгаа бөгөөд тус улсын үндсэн хуульд зааснаар ерөнхийлөгч нь таван жилийн хугацаатайгаар, хоёр дахь удаагаа улиран сонгогдох эрхтэй байдаг аж. 

 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин