Б.Болортуяа медалийн төлөө барилдах уу
2019-09-18

“НурСултан-2019” чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны нийслэлд үргэлжилж байна. Өчигдөр барилдсан манай бөхчүүдээс Б.Болортуяаг (55 кг) ялсан АНУ-ын Ж.Винчестер шигшээд шалгарсан тул Болортуяа түүнийг “дагахаар” болсон. Тэрбээр өнөөдөр Кыргызстаны М.Надироваг ялж байж хүрэл медалийн төлөө Туркийн Б.Гюнтай хүч үзэх юм.

 

Мөн өнөөдөр эмэгтэйчүүдийн 57 кг, 59 кг, 65 кг, 76 кг-ийн жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан эхэлнэ.

 

57 кг: 2014 оны дэлхийн аварга, Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд тэгшитгэлийн барилдаанд жиндээ түрүүлэх хамгийн өндөр магадлалтай, олимп дэлхийн аварга Японы Рисако Кавайтай оноолт таарчээ.

 

59 кг: ДАШТ-ий хүрэл медальт, ОУХМ Б.Шоовдор 1/8 шигшээд Румыний К.Жидачевскатай хүч үзнэ. Түүнийг ялбал шөвгийн наймд Герман-Туркийн бөхчүүдийн хэн ялсантай барилдах юм.

 

65 кг: ОУХМ Х.Болортуяа 1/8 шигшээд Украины И.Кольяденкотой халз тулахаар боллоо.

 

76 кг: Эмэгтэйчүүдийн хамгийн хүнд жинд ДАШТ-ий мөнгө, хошой хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа тэгшитгэлийн барилдаанд ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт БНХАУ-ын Зоү Чяньтай хүч үзэхээр оноолт таарчээ.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин