Бяцхан үрс “баасанд” унаж хорвоогоос буцсаар...
2019-09-18
Гэрэл зургийг MPA.mn

 

Сүүлийн өдрүүдэд бага насны хүүхдүүд нүхэн жорлонд унаж нас барсан тухай таагүй мэдээ тун ойрхон зайтай дуулдах боллоо. Он гарснаас хойш нүхэн жорлонд унаж 1-6 насны дөрвөн ч хүүхэд амь насаа алдаад байна.

 

Хамгийн сүүлд гэхэд өчигдөр буюу 2019.09.17-ны өдрийн 10.05 цагт Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд хүүхэд нүхэн жорлонд унасан тухай дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 11.5 км замыг туулан 10:20 цагт очиход нэг ой, зургаан сартай О гэх эмэгтэй хүүхэд  2 метр гүн нүхэн жорлонд унаж нас барсан байсан тул цогцсыг гаргаж, цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн байна.

 

Охинтой минь үе чацуу бяцхан үр бас л эцэг эхийн хайхрамжгүйгээс хорвоогоос буцчихаж.

 

Өмнө нь мөн л 2019.09.03-ны өдөр ой таван настай хүүхэд нүхэн жорлонд унаж амь насаа алдсан. Цагдаагийн байгууллагад "Баянгол дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт хүүхэд модон жорлонд унаж нас барлаа" гэсэн дуудлага мэдээлэл тухайн өдрийн 18.45 минутад ирсэн байдаг. Дуудлагын дагуу шалгалтын ажиллагаа явуулахад тус хороонд оршин суух хаягтай 1.5 настай хүүхэд нүхэн жорлонд унаж амь насаа алдсан байжээ.

 

Мөн өнгөрөгч зургадугаар сард /2019.06.06/ Хөвсгөл аймгийн Тариалан сумын Мандал багт иргэн О-гийн хүү Б /2 настай, эрэгтэй/ 4 метр гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан харамсалтай хэрэг бүртгэгдсэн.

 

Түүнчлэн өнгөрөгч долоодугаар сард  Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын Аварга баг дахь “Аварга тосон” рашаан сувиллын газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 5 км-т/ “Эвтэй дөрвөн амьтан” амралтын газар эмээтэйгээ амарч явсан М /6 настай, эмэгтэй/ амралтын газраас баруун урд зүгт 60 метрийн зайтай нүхэн жорлонд унаж нас барсан.

 

Хүн бүр өдөрт дор хаяж 3-4 түүнээс ч олон удаа бие засах шаардлага гарч “00” /нойл/, жорлонг эрж хайдаг, ордог. Тэгэхээр жорлон бол бидний амьдралын салшгүй нэг хэсэг. Гэвч цоож хаалт хийгээд бие засч дууссан даруйдаа түгжиж хэвшвэл бяцхан үрсийн аминд ямар ч халгүй.

 

Бидний хэрэглэж буй модон жорлон нь дэлхийн хөгжингүй улс орнуудын 1990-аад онд хэрэглэж байсан үеийнх бөгөөд хоцрогдсон технологитой хэвээр байна. Модон жорлон нь хөрсийг бохирдуулж 36 төрлийн халдварт өвчний нянг агаар болон хөрсөөр дэгдээдэг аж.

 

Одоо тэгтэл дээр нь нэмээд Монгол үрсийн минь амь насанд “халдах” боллоо. Гэхдээ үүнд амь үгүй нүхэн жорлон бус амин үрсдээ анхаарал халамжаа дутааж буй эцэг эхчүүдийн 100 хувь буруу.

 

Бяцхан үрсээ модон жорлонд унагаж хорвоогоос буцаасаар байх уу?! Жорлонгоо цоожилж, үр хүүхэддээ тавих анхаарал халамжаа цаг ямагт дээшлүүлмээр байна. 

 

Б.Итгэл

Shuud.mn
Сонин хачин
иргэн:
Ийм арчаагүй аав,ээжүүдийг хатуу шийтгэх ёстой,аав,ээжийн муугаас болж бяцхан үрс амиа алдаж байна,үнэхээр харамсалтай.
2019-09-19
Zocnin:
Shalgah heregtei Suuliin ued oirhon oirhon iim hereg garaad bna Neg l sejigtei sanagdah bolloo
2019-09-19
zochin:
Ene bol 90-d ony ued tursun "Tom tolgoiyoi", etseg, ehiin uurgee meddeggui dongionuudyn ur huuhdedee handah handlagaas bolj baigaa ni todorhoi shuu dee! Huuhded buruu baihgui. Huuhdee haihardaggui eh, etsgiig eruu uusgej horidog baih heregtei!
2019-09-18
irgen:
aimaar amdral…toriinhonoos sanaa ni zovj um heleh hyn negch garaagui …ochnoon hyyhed baasand unaad yheed baihad amin huvia hicheej alban tushaalaa l hoozoldood suuna ene toriinhon shivshig, negch hyniig songoj bolohgui dandaa shine zov hymyysiig songoh heregtei !!!!!!!!!!!!!!
2019-09-18