Ээлжит сонгуулийг наашлуулах эрх баригчдын “НҮҮДЭЛ”
2019-09-18

 

МАН сонгуулийн цагаа тооцоолж эхэлжээ. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж түүхэн гавьяа байгуулах зорилго өвөрлөсөн улс төрийн ууган нам, энэ парламентын үнэмлэхүй олонхи эрх баригчид 2020 оны УИХ-ын сонгуулийг наашлуулах асуудлыг дээд түвшиндээ хэлэлцэж, ярилцсан байна.

 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл эдүгээ Ард нийтийн санал асуулга явуулах асуудлаар үргэлжилж байгаа. Төслөөр Ард нийтийн санал асуулгыг 10 дугаар сарын 30, 31-нд явуулахаа тусгасан ч энэ хугацаа хойшлох төлөвтэй. Ард нийтийн санал асуулгыг УИХ-ын ээлжит бус сонгуультай хамтатган явуулах улс төрийн алсыг харсан давхар мэх хийхээр эрх баригчид тооцоолж, тунгааж байгаа бололтой. Учир нь өнөөдрийн түвшинд эрх баригчдийн рейтэнг олон нийтийн дунд өндөр байгааг судалгаагаар тогтоожээ.  Тиймээс сонгуулийн хугацааг наашлуулж Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийг дэмжих, дэмжихгүй гэсэн асуулттай Ард нийтийн санал асуулгатай хамтатган ээлжит бус сонгуулийг явуулах саналыг намын удирдлагууд  дэвшүүлж, энэ нь гишүүдийн дунд “хэрүүлийн алим” тариад байна.

 

Нэгэнтээ намын бодлогодоо хайрцаглагдаж, намын даргын хэлсэн үгийг уриа лоозон мэт хэрэгүүлждэг байсан цаг ард хоцорч, фракц, бүлэглэлээрээ талцаж, хуваагдсан МАН энэ асуудалд ч мөн эсрэг тэсрэг байр суурьтай байгаа. Учир нь намаасаа нэр дэвших эрхээ авч чадахгүй гишүүд бүрэн эрхээ хугацаанд нь дуусгавар болгох эрмэлзэлтэй байгаа.  Өнөөдрийн парламент дахь ЖДҮ-чин гишүүдээс зарим нь сонгуульд нэр дэвших эрхээ хасуулах нь тодорхой. Зарим гэдэг нь тэдний дотор намын даргын фракцаас дэмжигдэн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх эрх нь  нээлттэй хэсэг бий.  Нөгөө талаас намаасаа дараагийн сонгуульд нэр дэвших эрхтэй ч  парламентын дархлаа алдагдана гэж намын удирдлагын саналыг эсэргүүцэж байгаа төрийн түшээд бий аж. Үнэхээр ч парламентын засаглалыг сайжруулж, хяналтыг чангатгах үүднээс Үндсэн хуульдаа нэмэлт өөрчлөлт оруулахаар хэлэлцэж байгаа энэ УИХ хугацаанаасаа өмнө тарах нь сөрөг үр дагавартай. Учир нь парламентын дархлааг бууруулж, өөрсдийн удирдсан парламентаа чадамжгүй гэдгийг хүлээн зөвшөөрч, сонгогчдын сонголт руу нулимсан, ардчилсан засаглалд сэв суулгасан хар түүх энэ парламентад, тэр дундаа МАН-д дагалдана.  Цаашлаад УИХ тарах нь “Ерөнхийлөгчийн засаглалыг дэмжиж байна уу, ардчилсан засаглалыг дэмжиж байна уу” гэсэн Ерөнхийлөгчийн саналыг үгээр бус үйлдлээр зөвтгөсөн, тодруулсан шинжийг агуулна.

 

Нэгэнтээ УИХ-ын ээлжит сонгуулийг Ард нийтийн санал асуулгатай хамтатган явуулах шийдэлд хүрвэл, УИХ-ыг тараах үндэслэл хэрэгтэй. Тэр үндэслэл нь УИХ-ын нэр хүндийг улам бүр шаварт суулгасан  “60 тэрбум”, ЖДҮ-чин гишүүд гэж үзвэл тэдэнд хариуцлага тооцох шаардлагатай гэж сөрөг хүчний дарга байр сууриа илэрхийлсэн байсан. Хэдийгээр ирэх өдрүүдэд УИХ-ын ээлжит бус сонгуулийг явуулахад эрх баригчдад таатай байх ч  УИХ цаашид үйл ажиллагаагаа явуулах чадамжгүй гэх шалтгаанаар тараах нь МАН-ын нэр хүндэд халтайг басхүү тооцож байгаа биз. Тиймээс нэг талыг барьсан “сохор нүүдэл” хийхгүй биз.

 

Басхүү УИХ-ын ээлжит сонгуулийг 2020 онд явуулах нь МАН-д харшилтайг эрх баригч  төдийгүй олон нийт ч мэднэ. “Бид зүтгэе, хамтдаа хөгжье” гэсэн МАН-ын  уриа, мөрийн хөтөлбөр 2016 оны сонгуулийн ялалтын салюттай хамт тэнгэрт цацраад уугиж дууссан бол “бялуу хуваарилалт” өнөө ч дуусаагүй байна. Тэгээд ч МАН-ын дарга У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газрын танхим байгуулагдаагүй байхад л огцрох яриа гарч байсан. Харин ч хоёр жил тэсчлээ. Ирэх саруудад Ард нийтийн санал асуулга явуулах эсэх, УИХ-ыг тарааж, ээлжит бус сонгууль явуулах, эсвээс  Засгийн газар огцрох гээд улс төрийн хүрээнд олон таамаглал явж байна. МАН аль ч хувилбарыг сонгосон Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт оруулах төслийн хэлэлцүүлэгт оролцохгүй гэдгээ албан ёсоор мэдэгдсэн АН, төслөө татан авсан Ерөнхийлөгч нарт эрх баригчдын эсрэг сценари бэлэн байгаа.

 

Тиймээс  эрх баригч хүчин МАН  эртнээс  тооцоолж байгаа нүүдэл ямар шийдэлд хүрэхийг бусад улс төрийн хүчин ичээнээсээ чих тавин ажиглаж байна.

Н.Энхбат

 

 

Shuud.mn
Сонин хачин
bb:
ed nar devsheed l irne ter ued jinkhene tsagaan huudas uguurei humuusee ter l hamgiin zov songolt taallagdahgui hun bval tsagaan huudas uguud l bai
2019-09-19
Иргэн:
Тэд нарыг нэр дэвшүүлэхгүй гэвэл УИХ-ыг тараахгүйгээр барахгүй намын даргаа, Ерөнхий сайдаа огцруулахаар зүтгэх болно ш дээ
2019-09-18
Сонгогч:
Энэ УИХ ч ёстой нэг шившигээ тарьж байна даа. Би далдыг хардаг Далай лам шиг хэлье: УИХ-ыг тараах 51 гишүүний тоонд яагаад хүрч чадахгүй.тэгэхлээр тарахгүй гэсэн үг. УИХ-аа тараахаар МАН-ын удирдлагууд гишүүдээ ихээхэн шахвал тэд ЗГ-аа огцруулах асуудлыг хүчтэй тавих болно. Эдгээрээс улбаалаад Ард түмний санал асуулгын ирц хүрэхгүй болох магадлалтай. Эдгээрээс улбаалаад 2020 оны сонгуульд МАН ялагдах магадлалтай
2019-09-18
Art Tumen:
Uursdiigoo chadamjgui gej UIH ee ogtsruuulchaad dahiad UIH d ner devshine geheer hydla yls tur hiij bga uildel. Ogtsorch bgan bol dahij hezee ch ner devshih erhgui bolmeer bn
2019-09-18
НЭГ Л ЗҮЙЛ БАЙНА:
СОНГУУЛИА НААШЛУУЛДАГСАН УУ. ТАРДАГСАН УУ. ХАМААГҮЙ. НЭГ Л ШААРДЛАГА БАЙГАА. ӨМНӨ БОЛООД ОДОО СОНГОГДСОН ГИШҮҮН САЙД ДАРАР Л ЛАВ НЭР ДЭВШИХГҮЙ. ИЙМ Л ГАЦ НӨХЦӨЛӨӨР ....
2019-09-18
Иргэн:
Тэд нарыг нэр дэвшүүлэхгүй гэвэл УИХ-ыг тараахгүйгээр барахгүй намын даргаа, Ерөнхий сайдаа огцруулахаар зүтгэх болно ш дээ
irgen:
tarah estoi …chadvargui erh ashgiin toloo olon aimaar buzar hergee shiidehgui, uls ornoo hogjyylehgui odii hyrlee……mongoliin ard tymen yndsendee oorsdoo l argaa olj amdarch baina, hachin sonin igediin esreg huuli ih gargasan,,,,dandaa shine hymyysiig, ulsaa oorchloh hymyysiig l songoh heregtei odoo syylchiin bolomj,…..hogjson ornuud bol dor ni taraadag ochyyhen umnaas, tegehed ed nar ashig sonirholiin zorchiltei ulsuud bygdeeree
2019-09-18
өөрсөдийгөө чадамжгүй гэж тарах гэж байгаа нь шившигтэй юм
2019-09-18