“Эрхэм чанар” протезийн үйлдвэр дэвшилтэт тоног төхөөрөмжтэй боллоо
2019-09-18

АНУ-ын “Эд Нэф” сангийн санхүүжилтээр “Дэл оюу дөл” ХХК-ийн “Эрхэм чанар” протезийн үйлдвэрт сүүлийн үеийн дэвшилтэт тоног төхөөрөмж хүлээлгэж өглөө.

 

 

Уг үйл ажиллагаанд Монгол Улсын Ерөнхий сайдын Эрүүл мэндийн зөвлөх Н.Хүрэлбаатар, Халамж үйлчилгээ хариуцсан референт Н.Гүнчинхүү, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга О.Чинзориг болон АНУ-ын “Эд Нэф” сангийн төлөөлөгч Май, АНУ-ын “Хангер клиник”  протезийн үйлдвэрийн дарга Жон Диели нар оролцов.

 

Сүүлийн үеийн дэвшилтэт энэхүү тоног төхөөрөмжөөр хүний онцлог, биеийн бүтцэд тохирсон протез, ортопед, тусгай зориулалтын гутал үйлдвэрлэх боломжтой болж байгаа аж. АНУ-ын “Хангер клиник” протезийн үйлдвэрийн дарга Жон Диели хэлэхдээ “Монголын протезийн үйлдвэр шинэ техник төхөөрөмжтэй болсноор гар ажиллагааг халж байна. Манай Хангер эмнэлгийн зүгээс бүх тоног төхөөрөмжүүдийг суурилуулж хэрхэн ажиллах талаар сургалтыг явуулж байгаа” гэлээ.

 

 

Монголын хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө протез, ортопед, тусгай зориулалтын гутал үйлдвэрлэхийн зэрэгцээ сувиллын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа “Эрхэм чанар” протезийн үйлдвэрийн хамт олонд  нийслэлийн Засаг даргын Тамгын газрын дарга Э.Содномжамц “Талархалын бичиг” гардуулан өглөө.

 

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Shuud.mn
Сонин хачин
Очирбат:
Хариу
2023-05-02
Очирбат:
Танайх төрөлхийн нурууны мурийлттай Хүүхдэд зориулсан нурууны бүс хийдэг үү?
2023-05-02