Б.Болортуяа хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарлаа
2019-09-18

“НурСултан-2019” чөлөөт бөхийн ДАШТ Казахстаны нийслэлд үргэлжилж байна. Олон улсын хэмжээний мастер Б.Болортуяа (55 кг) дөнгөж сая Кыргызстаны М.Надироваг 1 минут 48 секундэд 10:0 оноогоор цэвэр ялж, орой хүрэл медалийн төлөө Туркийн Б.Гюнтай хүч үзэхээр боллоо.

 

Мөн эмэгтэйчүүдийн 57 кг, 59 кг, 65 кг, 76 кг-ийн жингийн урьдчилсан болон хагас шигшээ барилдаан эхэллээ. Монгол Улсын гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, О.Бурмаа нар тэгшитгэлийн барилдаанд учраадаа ялагдаад байна.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
Amjilt huseye
2019-09-18
Good
2019-09-18