“Нэхмэлийн шар”-ын хороолол дунд зам тавилаа
2019-09-18

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан өнгөрсөн наймдугаар сарын 14-ний өдөр Явуулын ажлын байрандаа ажиллаж, нийслэлийн Газар зохион байгуулалтын алба, Хот байгуулалт, хөгжлийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хотын стандарт, орчны аюулгүй байдлын хяналтын газар болон бусад холбогдох албаны удирдлагуудын хамт Хан-Уул дүүргийн хоёрдугаар хороо, 19 дүгээр хороололд байрлах “Нэхмэлийн шар” байруудын газар чөлөөлөлт, орон сууцжуулалтын төслийн хэрэгжилт, нөхцөл байдалтай газар дээр нь очиж танилцан, тулгамдсан асуудлуудыг нь шийдвэрлэсэн.

 

Хороолол дундах явган хүний болон авто замын асуудал хүндрэлтэй байгааг оршин суугчид энэ үеэр хотын Захирагчид уламжилж байсан юм. Хотын Захирагчийн зүгээс төсөл хэрэгжүүлэгч гурван компанийг нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн орчмын 150 метр авто замыг өөрсдийн хөрөнгөөр засах, холбогдох газруудыг хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг үүрэг чиглэл болгосон юм. Хотын Захирагчийн энэхүү саналыг барилгын компаниуд санал нэгтэйгээр дэмжиж, замын ажлыг эхлүүлж дуусгаад, өнөөдөр ашиглалтад хүлээлгэн өглөө.

 

 

“Энэ замыг төсөл хэрэгжүүлж байгаа гурван компани хамтраад, нийгмийн хариуцлагынхаа хүрээнд хийсэн. Ажлын болон ерөнхий төлөвлөгөөнд ороогүй байсан. 180 сая орчим төгрөгийн зардлаар хийж гүйцэтгээд өнөөдөр нийслэлийн холбогдох албан тушаалтнуудад хүлээлгэн өгч байна. Цаашдаа явган хүний замыг нь шийднэ” хэмээн “Нутгийн буян групп” компанийн захирал Л.Бат-Орших ярилаа.

 

 

Хот байгуулалт, хөгжлийн газрын дарга Б.Ууганбаяр “Засаг даргын өгсөн үүрэг даалгавар хэрэгжиж, ийм сайхан замтай боллоо. Төсөл хэрэгжүүлж буй гурван компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд энэ замыг барьсанд талархлаа илэрхийлье” гэв.

Shuud.mn
Сонин хачин
Zam:
Yag ter bairnii ortsnii uudeer zam yavj bgaa ni standart zurchuul bgaan bilee dee, huuhed dairuulchimaar yostoi evgui ed bgaam daa, zurgiig ni batalsan barilgiig ni barisan ashiglaltand avsan nuhud buun budlianuud yum daa
2019-09-18
НААД ЛУЙВАРЧИД ЧИНЬ ХИЙХ Л ЁСТОЙШТЭЭ ЧИ МУУ АЖЛАА МЭДКҮЙ ДУРААК АЖЛАА ӨГ УУГАНАА.....ДУРААК АА????? АНХ БАРИЛГА БАРИХ ТЕНДЕРИЙН НӨХЦӨЛД ЭНЭ ЗАМЫГ БАРИНА ШҮҮ ГЭЖ ТУСГАДАГ БАЙХГҮЙ ЮУ МАЛАААААА....... ХАРВААС АЖЛЫН ГОЛ МӨНГӨНИЙ ЭРЛЭГ Л БАЙНА ДАГ ЧИ
2019-09-18