Улаан-Үдэд баривчилгаа үргэлжилж байна 
9-18

 

Буриадын эсэргүүцлийн арга хэмжээг санаачлагч, Улаан-Үдэд “ардын баатар” нэртэй болсон таксины жолооч Дмитрий Баиров долоо хоног баривчлагдсаны дараа есдүгээр сарын 17-ны өдөр суллагдсан талаар бид өчигдөр мэдээлсэн. 

Гэвч тэрбээр суллагдсан даруйдаа дахин баривчлагдсан талаар Байкал дейли сонин мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, түүнийг шүүхийн шийдвэрээр баривчилсан бөгөөд насанд хүрээгүй охиныхоо тэтгэмжийг төлөөгүй, 1,1 сая рублийн өр хуримтлагдсаны улмаас ийнхүү дахин баривчлагдсан гэнэ. 


“Насанд хүрээгүй охиныхоо тэтгэмжийн мөнгийг төлөөгүйн төлөө хариуцлага хүлээх тухай сануулгыг түүнд удаа дараа өгсөн ч үүргээ биелүүлж тэтгэмжийн мөнгийг төлөөгүй. Улмаар урт хугацаанд тэтгэмж төлөгдөөгүй тул 1,1 сая рублийн өр хуримтлагдсан. Оршин суугаа хаяг нь тодорхойгүй учраас өртэй этгээдийг эрэн сурвалжилж байсан” хэмээн Буриадын Шүүхийн шйидвэр биелүүлэх газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. 


Ийнхүү улаан-үдийнхний “баатар” болсон идэвхитэн өөр үндэслэлээр баривчлагдсан бол өчигдөр сөрөг хүчний төлөөлөл баривчлагдсан талаар бид мэдээлсэн. Баривчилгаа үүгээр дууссангүй, өнөөдөр буюу есдүгээр сарын 18-ны өдөр дахин нэг идэвхитэн баривчлагдсан байна. 

 

Информ полис сонины мэдээлснээр, “Эрүүл Буриад” хөдөлгөөний тэргүүн, нийгмийн зүтгэлтэн Алексей Карнаухов Улаан-Үд хотын төв талбай дээр зөвшөөрөлгүй эсэргүүцлийн арга хэмжээнд оролцсоныхоо төлөө баривчлагджээ. 


Одоогоор энэ талаар албаныхан ямар нэг тайлбар хийгээгүй байгаа бол өөрийг нь гагцхүү жагсаалд оролцсоны төлөө баривчилсан гэж Карнаухов сэтгүүлчдэд мэдээлжээ. Түүнийг өнөөдөр шүүх хурлаар оруулах гэнэ. 

 

Буриадын депутат Цыренов: Биднийг улам бүр дарж байгаа ч хүмүүс сэрж байна 

Г.Бямбасүрэн
 

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Орос өгсөн газар нутгаа хүн амтай нь буцаагаад авбал таарна.
2019-09-22
Зочин:
Бат үүл баатар очиж тэмцлийг хурцатгаж өгөх хэрэгтэй дээ
2019-09-22
Зочин:
Пу ахын эрин уеийн тегсгел ирж байх шиг байна даа, зайлуул
2019-09-19
asat:
yamar uchirtai uil yavdal yum bol? BUriad ahan duus yunii tuluu jagsav..?
2019-09-19
Zochin:
neg huniig shutsen ardchilalgui oron gej ene orniig helne.Putintei shergeeldsen bolgon shoron ruu yavdag nomtoi
2019-09-19
Ь:
Зуунмодонд яавл яаж ч болох зуслан зарж чадахгуй бгад зовлогоо огсон баагийд баярлалаа
2019-09-18
Хх:
Хүний эрх чөлөө ардчилал энэ улсад бхгүй ээ. Нэг хүнийг шүтэх Нь ямар болох нь харагдаж бна
2019-09-18
УИХ-ыг хугацаанаас нь өмнө тараах санал юм. Нэг ёсондоо УИХ-ын сонгууль явуулах дайны тэр их мөнгийг үр дүнгүй хийсгэхгүйн тулд, нөгөө талаас Үндсэн хуулийн өөрчлөлтийн төслөө хамгаалж үлдэхийн тулд л тэд ийм замыг сонгожээ. Олон улсын жишгээс харахад Үндсэн хуульд оруулах өөрчлөлтийг төслийн 2-р хэлэлцүүлгийг хийгээд парламент тарсан бол дараагийн парламент нь уг төслийг шууд ёсчлон баталдаг аж.
2019-09-18
Ь:
Зуунмодны орчим зуслан зарах гээд чадахгуй бн яахав?
2019-09-18
Ь:
Танкс вэри матч
болж бүтнэ гэсэн сэтгэлзүйтэй бай бас үнээ бууруул
Содномдаржааг Төв аймагт хоригдож байх хугацаанд асар их дарамт үзүүлж байхын хажуугаар өрөөнд нь бритва оруулж өгсөн гэсэн асуудал ярьж байна. Номынх нь завсар хавчуулаад. Тэр бритва нь ямар учиртайг бид мэдэхгүй. Б.Содномдаржаагийн амийг нь хорлох,өөрөөр нь хорлуулах оролдлого байсан байна гэж бид харж байна.Мөн өрөөнд нь хятад будаг оруулаад байнга тавьдаг байсан.Хаалгаа дотроос нь буд гэж. Энэ ямар учиртайг бид бас тодруулах зайлшгүй шаардлага гарч ирж байна.
2019-09-18