Улаанбаатарт 18 хэм дулаан байна
2019-09-19

Малчид, иргэд, тариаланчид,хадланчидад зориулсан мэдээ:

Өнөөдөр Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо орж, цаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаарна.

 

2019 оны 09 дүгээр сарын 19-ний 08 цагаас 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Ихэнх нутгаар үүлэрхэг. Хэнтэйн уулархаг нутгаар бага зэргийн бороо орно, бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр, төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 12-17 градус, Алтай өвөр говь болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 20-25 градус, бусад нутгаар 16-21 градус дулаан байна.

 

УЛААНБААТАР ХОТ: Үүлэрхэг. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. 17-19 градус дулаан байна.

Shuud.mn
Сонин хачин