Эмнэлгийн тоног төхөөрөмжөөр бүрэн тоноглосон вагон замд гарна
2019-09-19

Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.

 

08.00 цагт: Мансууруулах бодис, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийн хэрэглээ сэдвээр хэлэлцүүлэг Нээлттэй нийгэм форумын байранд болно.

 

09.00 цагт: Ойн анги, ойн нэгжийн нэгдсэн зөвлөгөөн UB Grand Hotel хурлын танхимд болно. Холбоо барих утас: 88054040

 

09.00 цагт: МУИС-ийн Номын санд Франц хэлний дэлхийн багш нарын холбооны Ази-Номхон далайн бүсийн олон улсын хурал эхэлнэ

 

10.00 цагт: Хууль зүй, Дотоод хэргийн салбарын агентлаг, байгууллагын “Нээлттэй өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болно

 

10.00 цагт: НМХГ-ын 5 давхарын хурлын танхимд болох зөвлөлийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэнэ. Холбоо барих  утас: 91887887

 

10:30 цагт: Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас нийтийн эзэмшлийн талбайд зөвшөөрөлгүй байршуулсан ТҮЦ, чингэлэгийг албадан нүүлгэж газар чөлөөлнө.  Утас 88049313

 

12.00 цагт: Монголын моножүжгийн төвөөс тав дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж буй "Ялагчдын цуваа-2019" моно жүжгийн олон улсын уралдаант фестивалийн хэвлэлийн бага хурал 49 -р гудамж театрт болно. Холбоо барих утас:96117878

 

20:00 цагт: Улаанбаатар төв вокзал дээрээс эмнэлгийн тусламж үйлчилгээг иргэдэд шуурхай, тэгш хүртээмжтэй хүргэх үүднээс эмнэлгийн тоног төхөөрөмжөөр иж бүрэн тоноглосон вагоныг анх удаа урд замд аялуулах нээлтийн ёслол болно. Нээлтийн ёслолд Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ЗТХ-ийн дэд сайд Л.Халтар, УБТЗ-ын удирдлагууд оролцоно. Утас: 86114818, 99091674

Shuud.mn
Сонин хачин