Либери: Сургуульд гал гарч, 26 хүүхэд амиа алджээ 
2019-09-19

Либери улсын мусульманы шашны сургуульд гал гарсны улмаас 26 хүүхэд, хоёр багш гээд нийт 28 хүн амиа алджээ. 


ВВС агентлагийн мэдээлснээр, гал есдүгээр сарын 18-нд гарсан бөгөөд эхлээд сургуулийн дотуур байр шатсан байна. 


“Галын шалтгааныг бид мэдэхгүй байна. Гэхдээ шардлагатай мөрдөн шалгалт явуулна” хэмээн Либерийн Ерөнхийлөгч Жорж Веа мэдэгджээ. 


ВВС агентлагийн мэдээлснээр гал түймрээс ердөө хоёрхон сурагч, нэг багшийг аварч чадсан байна. Энэ сургуульд 10-20 насныхан суралцдаг байжээ. 


Одоо хэргийн газарт хууль сахиулах байгууллагынхан болон шуурхай албаныхан ажиллаж байгаа бөгөөд гал гарсан шалтгааныг тогтоох юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин