Дүнжингарав худалдааны төвийн түрээслэгчид хотын даргатай уулзахаар иржээ
2019-09-19

Дүнжингарав худалдааны төв түрээсийн төлбөрөө 495 000 төгрөгөөс 995 000 төгрөг болгон нэмж, түрээслэгчдэд гэрээгээ шинэчлэх шаардлага тавиад буй. Нэмэгдсэн түрээсийг төлөхгүй бол энэ сарын 25-ны дотор лангууг суллахыг сануулсан байгаа. Харин энэ шаардлагыг түрээслэгчид хүлээн зөвшөөрөхгүй, өчигдөр Дүнжингарав худалдааны төвийн гадаа цуглаан хийсэн. Мөн түрээслэгчид өчигдөр хуралдаж, эрх ашгаа хамгаалахаар үйлдвэрчний эвлэл байгуулах шийдвэрийг гаргасан байна.

 

 

Харин өнөөдөр түрээслэгчид нийслэлийн Засаг даргын Тамгын газрын гадаа цуглаад байна. Түрээслэгчид хотын дарга С.Амарсайхантай уулзахаар цугласан байна. Тэд ажлын байргүй болж байгаа 1000 гаруй хүний асуудлаар хотын захирагчтай уулзах аж.

 

Түрээслэгчид Дүнжингарав худалдааны төвийг хоосон, газрын маргаантай байхад түрээс төлж, орсон. Ашиг орлогогүй гурван жил эрдслээ үүрч, өнөөдрийн Дүнжингаравыг бий болгосон. Гэтэл өнөөдөр түрээсийн төлбөрөө огцом нэмж, түрээслэгчдээ хүнд байдалд оруулж байгааг хэллээ. Худалдаачид түрээсийн төлбөрийг нэмэхгүйгээр 495 000 төгрөгт үлдээх шаардлагыг тавьж байна.

 

Түрээсийн төлбөрийг ингэж огцом их хэмжээгээр нэмсэнээ Дүнжингарав худалдааны төвийн үйл ажиллагааг өргөжүүлэх зорилго шаардлагын үүднээс хэмээн удирдлага нь тайлбарлажээ. Мөн ус, дулаан, цахилгаан зэрэг урсгал зардлын нэмэгдэл, валютын ханшийн өөрчлөлт зэрэг нь түрээсийн төлбөрийн нэмэгдэлд нөлөөлсөн гэжээ.

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Naranhuu songuul gej garch chadahgui ymand tsag aldaj lai bolj baisnaas Dunjingaravtaa irj zahirliin ajlaa hiimeer ym.Ezgui hoiguur chin ezendee unench bus hun chanargui hulduu heden garuud alj bna aa. Hunii ajliin bairiig ul ylih shaltgaanaar bulaaj avaad shineer oroh hunees 5…-6 say tugrug hahuuld avdag.
2019-09-19
Вова:
Шууд хаяад гарцгаа.Юундаа хорогдоод байгаа юм бэ?Та нарын мөнгөгүй бол Дүнжин шууд дампуурна шдээ.Тэр янз бүрийн шинэ барилга баригдаад л байна.Тийшээ орцгоогооч,хулхи Дүнжинг тэтгэе гээд үхэл хатал болоод байх юм хахахх
2019-09-19
bafaa:
Naranhuu hudalch pidza
2019-09-19
зочин:
Наранхүү гэдэг чинь ийм арчаагүй хог байсан юм уу,
2019-09-19
Аа:
Хийх ажил зөндөө бна. Үйлдвэрт ажилцгаа
2019-09-19
Naad hotiin darga chin Naranhuu shigee bas mungunii medremjgui bolson nuhur shuu dee
2019-09-19
Хуцдаг муу наймаачид вэ,хувийн юм чинь эзэн нь юмаа мэддэг юм байгаа биз дээ
2019-09-19