БНХАУ-ын дэд сайд Орос, Хятад харилцан нээлттэй байхыг уриалав 
2019-09-19

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путинтай Москва хотноо  уулзах үеэрээ Орос, Хятад улс хоорондоо харилцан нээлттэй байх түвшнийг нэмэгдүүлэх санал гаргажээ. 


“Манай хоёр орон нэгэндээ хандах тал дээр нээлттэй байх түвшнийг нэмэгдүүлж, харилцан хөрөнгө оруулалтаа ихэсгэж, хоёр орны зах зээл дээрх оролцоог хүчирхэгжүүлнэ гэж найдаж байна” хэмээн Ли Көцян мэдэгджээ. 


Ерөнхий сайдын өгүүлснээр, БНХАУ болон ОХУ-д харилцан ашигтай байлгахын тулд хоёр орны бизнесийн хүрээлэлд таатай боломжуудыг бий болгон, хоёр талт хамтын ажиллагааны салбарт шинэ, ашигтай үр дүнд хүрэх ёстой гэнэ. Мөн “Бүс ба зам” санаачилга болон Евразийн эдийн засгийн холбооны төслүүдийг уялдуулах тал дээр БНХАУ идэвхитэй дэмжлэг үзүүлэх эрмэлзэлтэй байгааг цохон тэмдэглэжээ. 


Энд дуулгахад, Хятадын Ерөнхий сайд ОХУ-д есдүгээр сарын 16-наас айлчлалаа эхлүүлсэн бөгөөд түүний албан ёсны айлчлал нь БНХАУ, ОХУ дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тэмдэглэх жилд болж байгаагаараа онцлогтой.

Есдүгээр сарын 17-ны өдөр Санкт-Петербург хотноо ОХУ-ын Ерөнхий сайд Дмитрий Медведев болон БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян нарын хоёр талт хэлэлцээр, Орос, БНХАУ-ын Засгийн газрын тэргүүнүүдийн 24 дэх удаагийн тогтмол уулзалт болж талууд эдийн засаг, эрчим хүч, худалдааны хамтын ажиллагаа, тээвэр, хөдөө аж ахуй, бүс нутаг болон хүмүүнлэгийн хамтын ажиллагааны хүрээний асуудлыг хэлэлцжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин