Трамп Мексикийн ханан дээр гарын үсгээ зурав 
2019-09-19

АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Калифорни дахь Мексиктэй залгаа хилийн хана дээр гарын үсгээ үлдээсэн гэж  Hill мэдээллээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ-ын өмнөд хил дээр болсон хэвлэлийн бага хурлын дараа Трамп ханан дээр маркераар гарын үсгээ зуржээ. 


Энэ үеэрээ тэрбээр “Маш халуун байна. Хананд хүрэх арга алга. Өндөг шарчихмаар л болж” хэмээн өгүүлжээ. 


Түүнчлэн Трамп Твиттер хуудсандаа хилчидтэй гар барьж, зураг авахуулж байгааг дүрсэлсэн гэрэл зургуудыг оруулсан байна. 

 

Энд дуулгахад, Мексикээс орж ирж буй хууль бус цагаачдын урсгалыг зогсоохын тулд Мексиктэй залгаа хил дээр хана барина гэж сонгуулийн өмнөх кампанит ажлынхаа үеэр мэдэгдэж байлаа. 


Хана босгоход ихээхэн хөрөнгө шаардсан тул конгресс энэ барилгад мөнгө зарцуулахгүй гэж үзсний улмаас санал зөрөлдөөн үүсч, 2019 оны эхээр Засгийн газар бүтэн сар гаруйн туршид төсвөө батлаж чадалгүй, улмаар олон яам, тамгын газруудын ажиллагаа хумигдаж байв. 

 

Г.Бямбасүрэн

 

Shuud.mn
Сонин хачин
өөрсдөө цагаач гэдгээ америкчууд мартдаг бололтой
2019-09-20
зочин:
аргаа барахдаа хийсэн үйлдэл.одоо чинь хэддүгээр зуун билээ дээ
2019-09-19