“Монос”, “Монгол Эм импекс”-ийн тусгай зөвшөөрлийг ЭМЯ хууль зөрчин сунгажээ
2019-09-19

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас эмийн үйлдвэр, эм ханган нийлүүлэх байгууллага, эмийн сангуудад шалгалт хийжээ. Шалгалтын дүнг өнөөдөр (2019.09.19) НМХГ-ын даргын зөвлөлийн хурлаар хэлэлцлээ.

 

 

Шалгалтаар бүртгэлийн мэдээлэл зөрүүтэй, эмийн хадгалалтын горим зөрчсөн, жор барих эрхгүй хүн эм барьсан, хүчингүй жороор эм олгосон, ажлын байрны эрүүл ахуйн шаардлага хангаагүй зөрчилтэй 23 аж ахуйн нэгжид хялбаршуулсан журмаар зөрчлийг шийдсэн байна. Мөн нэг аж ахуйн нэгжид зөрчлийн хэрэг нээжээ.

 

Улаанбаатар хотод 1300 эмийн сан үйл ажиллагаа явуулдаг. Тэднээс 90 эмийн сан шалгалтад хамрагдсан байна. Тэдгээрээс 59 нь бага эрсдэлтэй, 28 нь дунд эрсдэлтэй, 3 нь их эрсдэлтэй үнэлэгджээ. Фүжи Фарм, Цогт тайж, Ананас гэсэн гурван эмийн сан их эрсдэлтэй үнэлэгдсэн байна. Тэдний тусгай зөвшөөрлийг цуцлах санал хүргүүлэхийг НМХГ-ын дарга Л.Эрдэнэчулуун үүрэг болголоо.

 

Мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эмийг үйлдвэрлэх, нийлүүлэх тусгай зөвшөөрлийг гурван жилээр олгох ёстой. Гэтэл Эрүүл мэндийн яам хууль зөрчин, Моносфарм трейд ХХК, Ай Ви Ко ХХК, МЭИК зэрэг байгууллагын тусгай зөвшөөрлийг таван жилээр сунгасан байна. Хуулиас давсан шийдвэр гаргаж, гурван жилийн тусгай зөвшөөрлийг таван жилээр сунгасан Эрүүл мэндийн яамны холбогдох албан тушаалтныг хуулийг байгууллагад шилжүүлэх чиглэлийг Л.Эрдэнэчулуун өгөв.

 

Мөн эм найруулах өрөө тасалгаагүй, усан хангамжгүй байгаа Монос Улаанбаатар, Тавин ус, Ази фармын зэрэглэлийг бууруулах даалгаврыг улсын байцаагчид өглөө.  

 

Б.Энэрэл

 

Shuud.mn
Сонин хачин
Avilga heel hahuuliog demjigchid:
Novshnuud uls tor ashiglaj business ee demjdeg
2019-09-20
Дулам:
Сарангэрэлиын туслах
2019-09-19
Зоин:
Яамны тэр мэргэжилтэн хэн бэ?!!!!!
2019-09-19
zochin:
Zuv shvv
2019-09-19
Hulia byeluulyee Monos Em Imprx:
Haa huraa torgo huulia biyluulj ajillazgaa !!!
2019-09-19