Канадын Ерөнхий сайд 18 жилийн өмнөх зургийнхаа төлөө уучлалт гуйв 
2019-09-19

Канадын Ерөнхий сайд Жастин Трюдо 18 жилийн өмнөх гэрэл зурагныхаа төлөө уучлалт гуйжээ. Хувийн сургуулийн үдэшлэгийн үеэр нүүрэндээ хүрэн бор өнгийн крем түрхэж, Аладдиний дүрд хувирсан энэ зургийг Тime сэтгүүл нийтлэсэн юм. 


Энэ зураг 2001 онд Вакнувер хотын Вест-Пойнт-Грей элит академид Трюдо багшаар ажиллах байх үеийнх гэнэ.


Time сэтгүүлд гэрэл зураг хэвлэгдсний дараа Трюдо сэтгүүлчдэд мэдэгдэл хийн, “Арабын шөнө” үдэшлэг дээр нүүрээ бор өнгөтэй болгон, Аладдиний хувцас өмссөн гэж тайлбарласан байна. 


Мөн энэ гэрэл зураг арьс өнгөөр ялгаварласан гэдгийг хүлээн зөвшөөрсний дээр энэ үйлдэлдээ ихээхэн харамсч байгаа, тухайн үед сайн бодох ёстой байсан гэжээ. 


Энэ зураг  Time сэтгүүлд нийтлэгдсний дараа Канадын мусульманчуудын үндэсний зөвлөл ихээхэн шүүмжилсэн юм. 


“Ерөнхий сайдаа хар хүрэн өнгөөр нүүрээ будсан байхыг харах үнэхээр гунигтай. Хар, хүрэн өнгийн будаг сонгосон нь биднийг арьс өнгөөр ялгаварладаг өнгөрсөн үе рүү буцааж байна” хэмээн зөвлөлийн гүйцэтгэх захирал Мустафа Фарук мэдэгджээ. 


Мөн сөрөг хүчний консерваторуудын тэргүүн Эндрю Шир энэ зургийг 2001 онд ч арьс өнгөөр ялгаварласан шинжтэй байсан бол одоо ч энэ хэвээр байна гээд “Энэ улсыг удирдах ёсгүй хүн өнөөдөр канадчуудын өмнө зогсож байна” хэмээн мэдэгджээ. 


Харин Ардчилсан намын тэргүүн Сикх Жагмит Сингх гэрэл зургийг гутаан доромжилсон шинжтэй гэж мэдэгдсэн байна. “Бор эсвэл хар будаг ашиглаж байгаа нь хүмүүсийг хэн, хэрхэн амьдарч байгаа гэдгээр нь тохуурхаж байгаа хэрэг” хэмээн тэрбээр өгүүлжээ. 


Энэ гэрэл зураг 10 дугаар сарын 21-нд болох сонгуультай холбоотойгоор Трюдогийн сонгуулийн өмнөх кампанит ажил эхлэх үетэй давхацсан нь олны анхаарлыг татсан юм. Канадын Ерөнхий сайд асан Пьер Трюдогийн хүү өнөөгийн Ерөнхий сайд Жастин Трюдо ирэх сард болох сонгуулиар дахин сонгогдохоор өрсөлдөж байгаа юм. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
teneg um odooch ih hiij baigaa teneg eronhiilogch
2019-09-19
энэ харваас арчаагүй гаршд
2019-09-19