Буриадын тэргүүн: “Бид бүгд түр зогсох хэрэгтэй байна”
2019-09-19

“Путиныг хөөхөөр ” алхаж яваа якут бөө Александр Габышевийг баривчилсантай холбоотойгоор Буриадын тэргүүн Алексей Цыденов тун бүрхэг байдлаар байр сууриа илэрхийлжээ. 


Тэрбээр фейсбүүк дэх хуудсандаа “Бид бүгд түр зогсох хэрэгтэй гэж би бодож байна” хэмээн бичсэн байна. 


Есдүгээр сарын 19-ний пүрэв гаригийн өглөө якут бөөг баривчилсан талаар бид өмнө нь мэдээлсэн. Znak.com-ын мэдээлснээр Александр Габышевийг Буриад болон Эрхүү мужийн хил дээр цагдаагийн ажилтнууд баривчилсан байна. Олон нийтийн сүлжээгээр “энгийн хувцастай, зэвсэгтэй, маск зүүсэн хүмүүс баривчилсан” гэсэн мэдээлэл цацагдсан бол бөөтэй хамт байсан хүмүүс znak.com  цахим хуудасд мэдээлэхдээ цагдаагийнхан хоёр автобустай ирж, бөөг ачаа барааных нь хамт Улаан-Үд чиглэл рүү авч явсан гэжээ. 


Эх сурвалжийн мэдээлснээр, Габышевийн эсрэг ОХУ-ын Эрүүгийн хуулийн “экстремист бүлэг зохион байгуулсан” гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэж болзошгүй гэнэ. 


Энд дуулгахад, якут бөө Александр Габышев хагас жилийн өмнө Москва хүрэх замдаа гарсан. Тэрбээр 2021 онд Москвад хүрч “Путиныг хөөх” зан үйл хийхээр төлөвлөж байгаа бөгөөд Путин “чөтгөр” учраас зөвхөн бөө л хөөж чадна гэж үздэг аж. 

 

Буриадын депутат Цыренов: Биднийг улам бүр дарж байгаа ч хүмүүс сэрж байна 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zocnin:
Teneg boo bnalee Yarij helj bgaa ni yag l soliotoi hun
2019-09-19